Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Богино долгионы зууханд халааж болохгүй зүйлс

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Дараах эд зүйлсийг богино долгионы зууханд хийж халаавал гал гарахаас эхлээд, химийн хорт бодис ялгарах, зуухыг эвдэх зэрэг аюултай.

  • CD, DVD

Хэдийгээр хийх шаардлага байхгүй ч хэрвээ саваагүйтэж, санамсаргүй байдлаар хийвэл CD-ны гадаргуу дээр сонирхолтой үзэгдэл явагдахыг харах болно. Харин асуудал гэвэл гал гарах, хорт утаа ялгаруулах, богино долгионы зуухаа эвдэх өндөр магадлалтай. CD нь ч дахин ажиллахгүй болно.

  • Усан үзэм

Ингэвэл шууд гал гарна. Усан үзэм ихээхэн ус агуулдаг болохоор аюулгүй гэж бодож магадгүй. Бөмбөлөг хэлбэр, наалдамтгай хальс зэрэг нь усан үзмийг плазма хэлбэрт оруулна. Өөрөөр хэлбэл усан үзэм хооронд оч үсчиж тэр нь зуухын ажиллагаанд нөлөөлснөөр зуухыг эвдэнэ.

  • Шүдний чигчлүүр, чүдэнзний мод

Шүдний чигчлүүр болон чүдэнзний модоор босоо, зөв хэлбэртэй геометр дүрс үүсгэн богино долгионы зууханд хийвэл плазма үүсч гал гарах аюултай. Чүдэнз нь баталгаатай гал гаргадаг.

  • Халуун чинжүү

Хуурай халуун чинжүүг зууханд халаавал агаарт хурц хий ялгаруулж нүд, уушгинд муугаар нөлөөлнө. Зууханд муу нөлөө бага ч өрөөнд таагүй байдал үүсгэдэг.

  • Чийдэнгийн шил

Чийдэнг зууханд халаавал плазма үүсч, шил нь хагарч, дэлбэрч ч болзошгүй. Ингэснээр зуухаа эвдэнэ. Флуоресцент гэрэл бол агаарт хорт бодис ялгаруулж хүмүүсийг хордуулах аюултай.

  • Хальстай өндөг

Өндгийг зууханд болгох сайхан арга. Гэхдээ хальстай нь хийвэл дэлбэрнэ. Зуухаа дараа нь цэвэрлэх их ажилтай болно.

  • Ус

Усыг болгоомжтой халаах хэрэгтэй. Заримдаа хэт халаахад эрсдэл бий болдог. Их халаахад ус нь өөрийн буцлах температураас хэтэрч халдаг, гэхдээ буцлахгүйгээр. Харин ийм усыг гаргаж хөдөлгөөнд оруулахад гэнэт тэсрэлттэйгээр буцалж эхэлдэг. Үүнээс болж хүмүүс халуун усанд түлэгдэх явдал гардаг байна.

 

Эх сурвалж: chemistry.about.com