Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Зуны цагт шилжих нь зүрхэнд халтай

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Зуны цагийн хуваарьт шилжихэд зүрх судасны өвчтэй хүмүүс анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.

Саяхны судалгаагаар цаг шилжсэний дараагийн Даваа гарагт олон хүнд зүрхний шигдээс тохиолддог болохыг баталжээ.

Open Heart сэтгүүлд нийтлэгдсэн 2014 оны судалгаанд цаг шилжсэний дараах Даваа гарагт тохиолдох зүрхний хүндрэл бусад үеийнхээс 24 хувь их байсан гэнэ.

Тиймээс эрсдэлтэй бүлгийнхэн, тухайлбал тамхи их татдаг, зүрхний шигдээсийн түүхтэй, цусны өндөр даралттай, холестеролын өндөр түвшинтэй хүмүүс биеэ хянаж байх ёстой гэжээ.

Мөн судалгаагаар зуны цагт шилжихэд нэг цагийн нойроо алдсан хүмүүст ийм хүндрэл гардаг бол намар нь буцан шилжих үеэр нэг цаг илүү амарсан хүмүүсийн хувьд энэ үзүүлэлт 21 хувь буурч байсан байна.

Гэхдээ энэ бол туршилтаар ажиглагдсан үр дүн бөгөөд яг ямар шалтгаанаар зүрх судасны өвчлөл нэмэгддэгийг эрдэмтэд үргэлжүүлэн судалж байгаа гэжээ.

 

Судалгааны дэлгэрэнгүй тайлантай ЭНДЭЭС танилцаж болно.

 

Эх сурвалж: Live Science