Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгэл судлалаар батлагдсан хайрын тухай НАЙМАН үнэн

ikon.mn
2015 оны 3 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Сэтгэл судлалын судалгаагаар батлагдсан хайр дурлалын тухай найман баримтыг хүргэж байна.

1. Дурлах болон бага хэмжээний кокайны үйлчилгээний нөлөө яг ижил

Хэн нэгэн дотны, онцгой хүнээ харахад бидний тархинд сэтгэл хөөрөл явагдах үндсэн процессийг идэвхжүүлэх урвал явагддаг. Өөрөөр хэлвэл,  маш богинохон хугацаанд тархины 12 хэсгүүд идэвхжиж эхэлдэг байна. Харин бодож, төсөөлөх үед окситоцин, допамин, вассопрессин, адреналиний нийлэмж бүхий нейротрансмиттеруудын (тархин дахь химийн урвал) үйл ажиллагаа идэвхждэг аж .

2. Тархин дахь хайр ба дур хүсэл

Мэдрэлийн үйл ажиллагааны хүрээнд хоёр хэсэгт стриатумын ялгаатай байрлалаас үүдэн дур хүсэл нь хайрлах эхний шалтгаан болдог. Гэвч дур хүсэл нь ихэнхдээ хооллох хэрэгцээтэй адил төрөлхийн шинжтэй байдаг бол хайр нь стриатумын өөр хэсэг дахь илүү нарийн сэтгэл зүйн ажиллагаатай холбогдож эхэлнэ. Тийм ч учраас өөрөөр хэлбэл гадаад төрхөөр таалагдан бэлгийн харилцаанд орсон ч ааш зангаар тохирдоггүй салдаг нь ийм учиртай.

3. Үнсэлт чухал үүрэгтэй

Гадаад төрхөөс гадна үнсэлт нь хосоо сонгох болон харилцаагаа үргэлжлүүлэн авч явахад тусалдаг гэж сүүлийн үеийн судалгаануудад дурьджээ. Судалгаанд оролцогсдын ихэнх хувь нь урт хугацааны турш өөрсдийн харилцаандаа сэтгэл ханамжтай байсан эсэх нь үнсэлттэй холбоотой байдаг гэжээ.

Үнсэлт нь хосоо сонгох болон харилцаагаа үргэлжлүүлэн авч явахад тусалдаг 

4. 25 жил хамт амьдарсан хосууд сэтгэлзүйн хувьд адилхан

Ер нь амьдрал дээр иймэрхүү жишээнүүд харагддаг. Магадгүй олон жилийн турш идэх хоол, амьдарч буй нөхцөл, хүрээлэн буй хүмүүсийн  нөлөөллөөр хосууд гадаад болон сэтгэл зүйн хувьд ижилсэх хандлага бий.

5. Хол зай хайр сэтгэлийн шалгуур, гэхдээ асуудал биш

Дараах хоёр зүйлийн тусламжтайгаар хол байгаа хайрттайгаа харилцаагаа хадгалах боломжтой гэж үздэг.

  • Бие биедээ өөрт тохиолдсон зүйлсээ чин сэтгэлээсээ, нууж хаалгүйгээр, дэргэдээ байгаа мэт хуваалцах,
  • Хосынхоо сайн талыг үргэлж дурсан санах, эерэг бодолтой хандах

6. Харилцааг “үхмэл” болгодог дөрвөн зүйл  

Сэтгэл судлаач Жон Готтмэн хосын харилцааг холдуулахад хүргэдэг нийтлэг дөрвөн хүчин зүйлийг тайлбарлажээ.Үүнд:

  • Байнга өөг нь хайж, шүүмжлэх
  • Хорон үгээр егөөдөх, доромжлонгуй өнгө аясаар харьцах
  • Өөрийгөө барих (харилцаандаа хэт анхааралтай байх)
  • Хана босгох (харилцаагаа таслах)

7. Орчин үеийн гэрлэлт хувийн хэрэгцээгээ хангахад чиглэгдэх хандлагатай

Сүүлийн жилүүдэд гэрлэлт нэлээд өөрчлөгдөж байгаа нь судалгаануудаас харагдаж байна. Өмнө нь эв нэгдэлтэй, бат бөх байдлыг чухалчилдаг байсан бол одоо хүмүүс гэрлэлтээс материаллаг хэрэгцээнээс гадна сэтгэл зүйн хэрэгцээг хангахад чиглэгдэж байна. 

8. Жижигхэн ч гэсэн хүндлэл бас халамж…

Англид явуулсан судалгаанд насанд хүрсэн 4,000 хүн хамрагдсан бөгөөд хүмүүсийн эелдэг буюу сэтгэлээсээ ханддаг зан чанар нь хамгийн их үнэлэгддэг байна.

 

Л. Алгирмаа