Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Миранда Керр: Гоё сайхан байхад их мөнгө зарах нь гол биш

Б.Даваахүү
2014 оны 11 сарын 5
Монголын мэдээ
Зураг зураг

Австралийн сайхан бүсгүйчүүдийн нэг " Victoria" s Secret"- ийн загвар өмсөгч, топ модель Миранда Керрийн гоо сайхныхаа нууцын талаар дэлгэсэн сонирхолтой ярилцлагыг орчуулан хүргэж байна. 

-Гадаад болон дотоод гоо сайхнаа үргэлж сайхан чигээр нь хадгалахын тулд та өдөр тутамдаа юу хийдэг вэ?

-Ажлаа хийнгээ хүүхдээ өсгөн хүмүүжүүлдэг болохоор өдөр бүр л завгүй өнгөрдөг. Гэхдээ хэчнээн завгүй байсан ч гэсэн өөртөө зориулж цаг гарган бясалгал хийх нь эрүүл мэндийнхээ тэнцвэрт байдлыг хадгалахад чухал үүрэгтэй гэж боддог юм.

 Оюун санаагаа амар амгалан байлгахын тулд хүн өөрөө л зүтгэх хэрэгтэй. 

Үүнийг хүмүүс амьдралдаа хэвшүүлвэл өдөр ирэх бүр улам л өнгө орж, өөрийгөө гэрэлтэж буйгаа мэдэрч эхэлдэг юм. Оюун санаагаа амар амгалан байлгахын тулд хүн өөрөө л зүтгэх хэрэгтэй. Миний хувьд бүхэл өдрийн турш эрч хүчтэй байхын тулд өглөө 10 минут, унтахаасаа өмнө 10 минут заавал бясалгал хийдэг. Өдрийн цагаар ажил, хүүхэд гээд толгой өндийх завгүй байдаг болохоор өглөө, оройдоо 10 минут толгойгоо амраах нь эрүүл аж төрөхөд чухал ач холбогдолтой. Ингэх нь бие махбодь болоод сэтгэл санааг сэргээдэг юм.

-Зөв хооллолтоор ч гэсэн хичээллэдэг гэж сонсож байсан. Энэ талаар?

-Тийм ээ. Австралид зөв хооллолтоор хичээллэж байсан. Америкт ч гэсэн Health Coach-ын диплом авч байсан учраас одоо ч гэсэн тэндээс сурч мэдсэн зүйлээ ашиглан бие сэтгэл оюун санааныхаа тэнцвэрт байдлыг хангаж, эрүүл мэнддээ анхаарч байна. Ингэхийн тулд мэдээж өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Би өдөр бүр хамгийн багадаа 20 минут иог, пилатаар хичээллэдэг. Ер нь хөгжим сонсон бүжиглэж, жижигхэн батут аваад түүн дээрээ үсрэх ч гэсэн дасгал шүү дээ. Ингэснээр цусны эргэлт сайжирна. Цаашлаад дасгал хөдөлгөөн эрүүл мэндэд үнэхээр хэрэгтэй.

Юу юунаас илүү хамгийн чухал нь өөрийнхөө дуртай хөдөлгөөнийг хийх. Миний хувьд гүйхдээ сайн ч, марафонд дуртай хүн түүнийгээ хийж, дээс тоглох дуртай хүн дээсээ тогловол илүү үр дүнтэй байх. Үргэлжлүүлэх тусам хүнд хэцүү мэт санагдах дасгал хөдөлгөөн крэгээр хүний бие болон оюун санаанд сөргөөр нөлөөлдөг учир хэрвээ ингэж санагдвал шууд больсон нь дээр.

-Таны загварын мэдрэмж бүх л хүмүүсийн анхаарлыг татаж байдаг. Удамд чинь үлгэр жишээ болсон хүн би юу?

-Эмээ маань байгаа юм. Манай эмээ их сайхан хувцасладаг, ганган хүн байсан. Гэхдээ үнэтэй хувдсанд мөнгөө цацдаг эмэгтэй байгаагүй юм шүү. Эмээгийн маань найз оёдлын газартай байсан юм билээ. Тэгээд найзаараа өөртөө таарсан даашинз, хувцас оёулж өмсдөг байсан гэсэн.

Гоё сайхан байхад их мөнгө зарах нь гол биш.

Тэдний гэрээр зочид тасардаггүй байсан болохоор ч тэр үү хувцаслалтдаа ихээхэн анхаарч, бүр гал тогооныхоо өрөөнд зогсож байхдаа хүртэл сайхан харагддаг байсан. Сонгодог хэв маягийн даашинзнуудад сонирхолтой болоход эмээ маань надад их нөлөөлсөн гэж боддог юм.

Гоё сайхан байхад их мөнгө зарах нь гол биш, харин биедээ тохирсон, таарсан хувцас өмсч, өөртөө итгэлтэй байх нь л чухал юм байна гэдгийг эмээгээсээ сурч авсан даа.

-Ажлын онцлогоос болоод үргэлж л ийш тийш нисч явдаг. Хаана ч явсан биедээ авч явдаг эд зүйл байдаг уу?

-Байгаа. Янз бүрийн зөндөө л зүйл байна л даа. Жишээ нь, органик сарнайн дэлбээний тосон маскыг биедээ байнга авч явдаг. Витамин С-ийн агууламж өндөртэйн дээр арьсанд хурдан шингэдэг тул зураг авалтын үед нүүр хувиргалтад, нислэгийн үед арьсаа амраах зорилгоор гээд л байнга хэрэглэдэг юм.

-Амралтын өдрөөр нүүрээ хэрхэн арчилдаг вэ?

-Арьсаа хангалттай хэмжээгээр чийгшүүлсэний дараа нарны хамгаалалттай тос түрхээд бүдэгхэн өнгөтөй өнгөлөгчөөр уруулаа өнгөлдөг.

-Загвар өмсөгчийн ажил болоод гэр бүлийн бизнесээ ядах юмгүй зохицуулаад аваад явчихдаг таны хувьд ийм их эрч хүчийг юунаас авдаг юм бэ?

-Олон л зүйл байгаа. Тэр дундаа хамгийн их эрч хүчийг надад хүү маань бэлэглэдэг юм.Түүнийхээ хэрхэн өсч том болж байгааг харж, түүний харж мэдэрч буй ертөнцийг хамтдаа хуваалцахад аз жаргал, эрч хүч мэдрэгддэг.

Зураг