Уншиж байна ...

“Монгол залуус дэлхийд өрсөлдөх гоо сайхны брэндүүдийг хөгжүүлж байна”

ikon.mn
2024 оны 4 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Үндэсний ууган үйлдвэрлэгчдийн нэг Монос Косметик нь бүтээгдэхүүн, үйлчилгээндээ гоо сайхны GMP стандартыг нэвтрүүлсэн анхны компани болохын сацуу олон улсын хоёр стандартыг нэвтрүүлжээ. Өөрөөр хэлбэл, Монгол залуус дэлхийд өрсөлдөх гоо сайхны брэндүүдийг хөгжүүлж байна.

Бид Монос Косметикийн бүтээгдэхүүн үйлчилгээ, түүний сайжруулалт, ололт амжилт, цаашдын хэтийн зорилгынх нь талаар тус компанийн Чанар баталгаажилтын албаны дарга С.Должинсүрэнтэй ярилцлаа.

- Үндэсний үйлдвэрлэгч Монос Косметикийн өнөөг хүртэл бүтээсэн амжилт, цаашдын алсын харааны талаар хоёулаа яриагаа эхэлье.

- Бид Монгол хүний оюун сэтгэлгээг дэлхийд таниулна гэсэн эрхэм зорилго тавин 33 жилийн түүхээ бүтээжээ. Энэхүү багагүй хугацаанд монгол хүний арьсны онцлог, эрс тэс цаг уурт тохирсон бүтээгдэхүүнээр зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж, хэрэглэгчдийн хүсэлд нийцүүлсээр ирсэн бөгөөд энэ туршлагаараа дотоодын хэрэглэгчдэд болон олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортолж байна.

зураг
 

- Та бүхэн гоо сайхны GMP /Good Manufacturing Practice/ стандартыг нэвтрүүлсэн анхны байгууллага болжээ. Энэхүү стандартын онцлог болон нэвтрүүлснээр гарах давуу талыг дурдана уу.

- Манай үйлдвэр GMP болон ISO стандартуудыг нэвтрүүлснээр, олон улсын чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнүүдээ гадаад зах зээлд таниулж чадсан гэж хэлж болно. Манай компанийн хувьд Монголдоо анхны GMP Стандартыг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн ажиллаж байна.

GMP /Good Manufacturing Practice/ буюу үйлдвэрлэлийн зохистой дадал  гэдэг нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандарт шаардлага юм. Өөрөөр хэлбэл стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг хөндлөнгийн баталгаажилтын байгууллага шалгаж гэрчилгээг олгодог. Манай компанийн хувьд Их Британид төвтэй Энэтхэг улсын Интертек компаниар баталгаажуулалтын аудитаа хийлгэдэг. Тиймээс хэрэглэгчид GMP стандарт хангасан манай үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ эргэлзэх хэрэггүй, аюулгүй бүтээгдэхүүн гэдэгт итгэлтэй байж болно.

зураг
 

- Түүнчлэн та бүхэн ISO стандартыг нэвтрүүлсэн шүү дээ. Гоо сайхны салбарт энэхүү стандартыг нэвтрүүлснээр гарах давуу тал, хэрэглэгчдэд хүрэх ач холбогдлын талаар дэлгэрүүлбэл?

- Тийм ээ,бид мөн GMP стандартаас гадна ISO9001:2015 чанарын менежментийн тогтолцоо, ISO14001:2015 байгаль орчны менежментийн тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Дээр дурдсан GMP стандарт нь зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувьд аюулгүй байдалд чиглэсэн байдаг бол ISO9001:2015 чанарын менежментийн тогтолцоо нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээд цэгт нь хүргэнэ гэсэн зорилготой буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, шаардлагад тулгуурлан бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэл, үйлчилгээг явуулахад чиглэсэн стандарт юм.

Харин ISO14001:2015 байгаль орчны менежментийн тогтолцооны нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцдаа байгаль орчинд сөрөг нөлөөгүй, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг авах, хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах зэрэгт анхааран ажиллахад чиглэсэн байдаг.

Энэхүү гурван стандартыг цогцоор нь үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр лаборатори чанар хяналтаар баталгаажсан аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэрэглэгчийн сэтгэл ханамж, хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчид хүргэдэг, байгаль орчиндоо ээлтэй хог хаягдал болон сөрөг нөлөөллийг бууруулсан  тогтвортой үйлдвэрлэл явуулж буйн баталгаа юм.  

- Цаашид Монос Косметикийн бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

- Манай бүтээгдэхүүнүүд Монос эмийн сангууд болон бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагддаг бөгөөд үйлчлүүлэгчдэдээ илүү ойр байх үүднээс 2024 оны дөрөвдүгээр сард  дөрвөн байршилд гоо сайхны нэрийн дэлгүүрүүдээ шинээр нээх гэж байна. Ингэснээр хэрэглэгчдэд шинэ бүтээгдэхүүн болон хямдрал урамшууллаа шууд хүргэх боломж бүрдэх юм.

- Та бүхэн бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг үндэсний цөөн компанийн нэг билээ. Бүтээгдэхүүнээ ямар улсууд руу экспортолдог болон голлон гаргадаг бүтээгдэхүүнүүдийг нэрлэвэл?

- Үүнд Алое брэндийн арьс арчилгаа, Биомон брэндийн үс арчилгаа болон нүүр цэвэрлэгээ, гарын тос, нийт 27 нэр төрлийн бүтээгдэхүүнээ БНХАУ, БНСУ, БНКиргиз Улс, ОХУ зэрэг Ази болон Европын орнуудад экспортолж байна. Алое нь өсвөр үеийнхэнд гэлтгүй өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой учраас их эрэлттэй байдаг. Мөн цаашид Биомон кидс, шинэчилсэн Биомон брэндийн арьс арчилгааны багц бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар ажиллаж байна.

зураг
 
зураг
 

- Танай бүтээгдэхүүнүүд нь хуурай, эрс тэс цаг агаартай Монголын нөхцөлд тохируулсан буюу монгол хэрэглэгчдийн арьсны онцлогт тохирсон байдаг. Энэ талаар дэлгэрүүлбэл?

- Тийм ээ, шинэчлэгдсэн Биомон брэндийн бүтээгдэхүүнүүд нь арьс чийгшүүлж, нөхөн сэргээх үйлчилгээтэйгээс гадна, Climate smart буюу тухайн цаг уурт нь тохирсон, эрс тэрс уур амьсгалд зориулагдсан гэдгээрээ эрэлттэй байдаг. Мөн рефилл савлагаатай болсноор эдийн засгийн хувьд хэмнэлттэй бөгөөд  хог хаягдлыг бууруулж байгальд ээлтэй болсноороо давуу талтай. Мөн хэрэглэгч манай бүтээгдэхүүний савыг Монос эмийн сангийн 8 салбарт байрлах цэгүүдэд авчирч өгөөд оронд нь бэлэг авах боломжтойгоос гадна бид ийнхүү цуглуулсан саваа дахин боловсруулж байна.

зураг
 

- Монос Косметик компани шинэчлэгдсэн Биомон арьс арчилгааны багцаараа саяхан болсон Beauty expо үзэсгэлэнгийн нэрэмжит “Best Skincare Award” буюу шилдэг бүтээгдэхүүн шагналыг хүртсэн. Тус бүтээгдэхүүний онцлог, шинэчлэгдсэн хувилбарын давуу талыг дурдана уу.

- Beauty Expo үзэсгэлэнгийн нэрэмжит “Best Skincare Award” шагналыг авсандаа баяртай байна. Шинэчлэгдсэн Биомон Брэнд нь Нөхөн сэргээх болон Гүн чийгшүүлэх гэсэн хоёр төрлийн багцтай. Энэ бүтээгдэхүүн нь өдөр шөнийн тостой, сүүлийн үеийн тренд орц найрлагуудыг өөртөө шингээхээс гадна уламжлалт орц найрлагуудыг агуулснаараа бусад бүтээгдэхүүнээс онцлогтой. Мөн дахин цэнэглэгдэх савлагаатай ба хөнгөн бүтэцтэй, усан суурьтай.

Монгол хүний арьсны онцлог, эрс тэс уур амьсгалд тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнийг Монгол залуус дотооддоо үйлдвэрлэдэг. Манай чадварлаг хамт олны сэтгэлээ шингээж хийсэн бүтээгдэхүүн дотоодын болон дэлхийн зах зээлд амжилттай хүрч, цар хүрээгээ өргөжүүлэн, цаашид ч хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхол, онцлогт тохирсон чанартай бүтээгдэхүүнүүдийг хүргэнэ гэдэгтээ итгэлтэй байна.

- Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

зураг
 

Facebook: www.facebook.com/monoscosmetics
                   www.facebook.com/biomon.mongolia

Insta: www.instagram.com/biomon_beauty

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.