ТАВАН БОГД ГРУПП-ийн ивээн тэтгэлгээр Санхүү Эдийн Засгийн Их сургуулиас зохион байгуулсан “STUDENT-LED” буюу “Оюутны санаачилга” 10 сая төгрөгийн шагналын сантай төслийн уралдааны ШИЛДГҮҮД тодорлоо.
Уг төслийн уралдаанд улсын хэмжээний 16 их, дээд сургуулийн 44 багийн оюутнууд ‘’Тогтвортой хөгжлийн зорилт’’-ын хүрээнд Монгол улсад тулгамдаж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн мэдлэг оюунаа дайчилж, санал санаачилга гарган, манлайлан оролцлоо.
Финалын шатанд 6 баг шалгарч Таван Богд Группээс томилогдсон 6 ментортой хамтран ажилласан ба шүүгчдийн бүрэлдэхүүнд Таван Богд Группийн захирлууд, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, СЭЗИС-ийн Бакалаврын сургалт судлал хариуцсан проректор Б.Мөнхзаяа нар оролцож төслийн үндэслэл, асуудлаа оновчтой шийдвэрлэж үр дүнгээ тодорхой хэмжсэн байдал, шинэ санал, санаачилга хэрэгжих боломж зэргээр дүгнэн шилдгүүдийг тодрууллаа.
Төслийн уралдааны:
1-р байранд Agile angels баг ''AID'' төслөөр шалгарч 5 сая төгрөгөөр,
2-р байранд Task Flow баг ''RE-LIVE'' төслөөр шалгарч 3 сая төгрөгөөр,
3-р байранд Super alpha баг ''Цэцэн эрдэмтэй найзууд'' төслөөр шалгарч 2 сая төгрөгөөр тус тус шагнууллаа.
Мөн 44 багаас финалын шатны шилдэг 6 багт шалгарч амжилттай төслөө танилцуулсан "E-barimt 3.0" баг, "Unlock" баг, "Aster" багууддаа баяр хүргэе!
Ерөнхий ивээн тэтгэгч: ТАВАН БОГД ХОЛДИНГС ХХК
Зохион байгуулагч: СЭЗИС, СЭЗИС-ийн Оюутны Холбоо