Уншиж байна ...

Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр боллоо

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:05 2024/03/29

АН-ын бүлэг Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхгүй байх талаар саналаа илэрхийлсэн. Гэвч тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалтад УИХ-ын 37 гишүүн оролцож 66 хувь дэмжсэн юм.

Ингэснээр Ц.Мөнх-Оргил гишүүний өргөн барьсан тус хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, анхан шатны шатны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Мөн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болов. 

11:00 2024/03/29

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: 

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 2 гишүүн 2024.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
  • Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 2 гишүүн 2024.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
  • “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/872536061295035