Уншиж байна ...

Тогтмол өгөөжтэй “БИЧИЛ 3.0” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны захиалга эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 3 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

БИЧИЛ ХБҮЦ 3.0 захиалга эхэллээ. 2024 он гарсаар Бичил глобус санхүүгийн байгууллагын хувьд 3 дахь ХБҮЦ мэндэлж байна. Танд ХБҮЦ-ны талаарх чухал мэдээллийг хүргэе.

Мэдэх ёстой чухал зүйлс:

  • Үнэт цаас гаргагч: Бичил Эй Би Эс лояалти ТЗК ХХК (үүсгэн байгуулагч нь Бичил Глобус Финанс ББСБ)
  • ХБҮЦ-ны захиалга, арилжаа: Урьдчилсан захиалга 03 сарын 29-ноос эхэлнэ, анхдагч арилжаа 04-р сарын 02-08-ны хооронд үргэлжилнэ.
  • ХБҮЦ-ны нөхцөл: Нийт гаргаж байгаа дүн ₮20.0 тэрбум, нэгж үнэ ₮100,000, хүү нь жилийн 18.5%, 24 сарын хугацаатай, хүүгийн төлөлт улирал тутам, үндсэн төлбөр хагас жилд 1 удаа төлөх нөхцөлтэй.
  • Арилжааны онцлог: Нийтэд санал болгож буй ХБҮЦ-ны арилжаа 100%-д хүрмэгц шууд хаагдана, аль болох эрт захиалга өгсөн нь авах боломжтой. 
зураг
 

Ялгарах онцлогууд:

  • Хамгийн бага чанаргүй зээл: Өмнөх оны байдлаар Бичил глобус финанс ББСБ-ын нийт зээлийн 1.6% нь л чанаргүй байгаа нь салбарын дунджаас 5 дахин бага дүн юм.
  • Найдвартай, итгэж болохуйц тоон үзүүлэлт: Санхүүгийн тайланг сүүлийн 3 жилд KPMG Аудит Монголиа ХХК-иар баталгаажуулсан.
  • Итгэл ба туршлага: 2022 онд анхны ₮10.0 тэрбумын ХБҮЦ-ыг хөрөнгийн зах зээлд амжилттай гаргаж, байсан. Мөн хоёр дахь удаагийн  20 тэрбумын ХБҮЦ-ыг 2023 онд гаргасан ба арилжаа эхэлснээс хойш 4 цагийн дотор амжилттай татан төвлөрүүлж нийт 123 хөрөнгө оруулагч оролцсон. 2 дахь удаагийн ХБҮЦ гарснаас хойш хөрөнгө оруулагчдад 3 удаагийн хүүгийн төлөлт, 1 удаа үндсэн төлбөрийг төлсөн туршлагатай.

 “Хөрөнгө оруулагчдын хамгийн их харамсдаг зүйл: Эрт эхэлж байхгүй яав даа.”

Эцэст нь… Та уг ХБҮЦ-ны арилжаанд оролцохыг хүсвэл андеррайтер Өлзий Энд Ко Капитал ҮЦК, синдикатор Мандал капитал ҮЦК-р дамжуулан захиалга өгөх боломжтой.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.