2015 оноос хойш 9 дэх жилээ тогтвортой ажиллаж байгаа “Оч Моторс” ХХК нь FOTON брэндийн жижиг ачааны /MINI TRUCK/ доорх автомашинуудыг бэлэн борлуулж байна.
Foton TM - Cargo, ачааны тэвштэй - 37.0 сая төг.
Foton TM - Dry box, хуурай(ачааны) амбаартай - 42.0 сая төг.
Foton TM - Isotherm box, хүйтэн баригч амбаартай - 48.0 сая төг.
Foton TM - Isotherm box + freezer, хөргүүртэй амбаартай - 58.0 сая төг.
FOTON үйлдвэр нь 1996 онд байгуулагдсан. Pickup-аас эхлүүлээд VAN, Ачааны портер, хүнд даацын автомашин зэрэг арилжааны автомашинаар /Commercial vehicle/ дагнасан. Mercedes-тэй хамтарсан ачааны машины Foton Daimler Automotive үйлдвэртэй, Германы ZF-тэй хамтарсан хурдны хайрцгийн үйлдвэртэй мөн АНУ-ын CUMMINS-тай хамтарсан дизель моторын үйлдвэртэй.
Өнөөгийн том хотыг түгээлтийн машингүй төсөөлөх аргагүй. Бүх төрлийн барааг түгээлийн машинууд дэлгүүрийн лангуу хүртэл зөөж их ажлыг амжуулдаг.
Truck Mate нь Mitsubishi-ийн 1500сс Бензин хөдөлгүүр, урагшаа 5 шатлалт механик хурдны хайрцагтай байдаг нь өвлийн хүйтэнд асалт сайн, паар сайн үлээдгээс гадна дизель хийхгүй АИ92 бензин хийнэ.
Хэрэглэгч нэг литр бүрд 1,200-1,800 төгрөг хэмнэнэ. Түгээлтийн машин нэг жилд 3-4 сая төгрөгийг бензин ба дизелийн үнийн зөрүүгээс хэмнэх боломжтой.
Бензин 1.5 мотор(Mitsubishi)-нь 110 морины хүч, 142 н.м мушгих хүч гаргадаг бөгөөд энэ нь Монголчуудын бидний мэдэх Hyundai porter 2.6 дизель /75м.х./160н.м/ хөдөлгүүртэй харьцуулахад өрсөлдөхүйц хүч юм.
Мөн бензин мотор нь дизель шиг хар утаа, тортог, азотын давхар исэл гаргадаггүй, Евро-5 ийн эмишн(утааны) стандартыг амархан хангадаг.
Үйлдвэрээсээ ухрахын камераар тоноглогдсон.
Дээрх автомашинуудыг ХХБ, ХААН, Голомт, Хас, Капитрон банкны 96 сар хүртэлх зээлээр авах боломжтой. Урьдчилгаа 10-20%, сарын хүү дунджаар 1.5%.
“Оч Моторс” ХХК-нь борлуулалтын дараах үйлчилгээг бүрэн хариуцаж ажиллаж байна. Үүнд:
Хаяг: Шоу руум. БЗДүүрэг, Амгалан, чулуун овоо тойргоос зүүн тийш 300м, замын хойд талд AUTOZONE төв дотор, Ulaanbaatar, Mongolia
Facebook: Ochmotors
Вэбсайт: www.ochmotors.mn