Уншиж байна ...

Пара бочигийн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж байна

ikon.mn
2024 оны 3 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Пара бочигийн холбооноос 2017 оноос эхлэн зохион байгуулж буй “Пара бочи”-гийн улсын аварга шалгаруулах тэмцээн  2024 оны 03-р сарын 14, 15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээнд орон нутаг болон Улаанбаатар хотоос 33 тамирчин хүүхэд, 15 багш дасгалжуулагч, эцэг, эх асран хамгаалагч нарын бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.

Уг тэмцээнийг зохион байгуулж буй Пара бочигийн холбооны ерөнхийлөгч С.Отгонбат: “40 жилийн өмнө Олимпын нэг хэсэг болж байсан Пара бочигийн спорт өдгөө Монгол Улсад үүсэж хөгжөөд 7 дахь жилдээ золгож байна. Бидний зүгээс спортоор дамжуулан дүү нарынхаа бие бялдрыг сайжруулж, оюун ухааны тэлэх үүднээс жил бүр улсын аварга шалгаруулах тэмцээндээ улам ач холбогдол өгч, хичээнгүй ажилласаар ирсэн. Тамирчид маань их өрсөлдөөнтэй оролцож байна.

Манай улс энэ төрлийн спортоор 2016 онд 100 гаруйд эрэмбэлэгдэж байсан бол өдгөө 47-д эрэмбэлэгдсэн сайн үзүүлэлтэй. 2024 оны 4-р сард Хорватын Загреб хотод 2 тамирчин, 2024 оны 5-р сард Финландын Лахти хотод 3 тамирчин дүү маань дэлхийн чансаа ахиулах тэмцээнд оролцохоор одоо бэлтгэлээ хангаж байна. Бид 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2028 онд АНУ-д болох олимпод оролцох эрхээ авах өндөр зорилгын хүрээнд олон ажлууд зохион байгуулагдахаар төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.

зураг
 

Ташрамд дурдахад, Пара бочи спортын үүсэл хөгжил нь эртний Грек орноос гаралтай гэж үздэг. Тухайн үед тоглогчид том чулуугаар чулуун бай руу шидэж байсан түүхтэй. Египет улсад олдсон манай эртний өмнөх 5200 жилийн өмнөх түүхэн олдвор болон ханан зураг дээр бочигийн спортын төрөлтэй ижил төстэй дүрс олдож, мөнх тухайн үеийн булшинд зарим нэг хэрэгслүүд олдсон байдаг. Дундад зууны үед худалдаа зээлийн газарт хүмүүс бочигийн төрлөөр наадаж, тоглож байсан.

Бочи гэдэг үг нь Италийн bottia гэсэн үгнээс гаралтай бөгөөд бөмбөг, аяга гэсэн утгатай юм. Бочи анх 1984 онд АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан Зуны Паралимпын наадмын хөтөлбөрт үзүүлэх төрлөөр орж байсан түүхтэй.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг