Уншиж байна ...

Бямба гарагт болох бүх оддын барилдааны О.Хангай аваргын багт дуучин Д.Намсрайноров багтжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Үндэсний Бөхийн Холбооны "PEPSI - Алтан цом" барилдаанд оролцогчид үзэгчдээс хамгийн их санал авсан 14 бөх "Бүх Од"-ын барилдаан энэ сарын 16-нд Монгол бөхийн өргөөнд болно. Тус бөхчүүд хоёр багт хуваагдан өрсөлдөнө.

Даян аварга Н.Батсуурийн багийг улсын гарди Д.Рагчаа дасгалжуулж, бүрэлдэхүүнд нь улсын заан Б.Бат-Өлзий, гарди Ц.Бямба-Отгон, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, начин Д.Амарсайхан, Э.Сумъяабат, Э.Батмагнай нар багтжээ. Тус багт сонгогдсон улсын харцага Г.Ганхуяг бэртэлтэй учир түүнийг улсын начин Э.Батмагнай орлох юм.

Тэгвэл улсын аварга П.Бүрэнтөгсийн багийг улсын заан Д.Баасандорж дасгалжуулах бөгөөд улсын аварга О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва, заан Б.Пүрэвсайхан, М.Лхагвагэрэл, харцага О.Мөнх-Эрдэнэ, С.Сүхбат нар багтаж байна.

Мөн тус барилдааны үеэр урлаг, спортын алдартнуудаас бүрдсэн холимог оддын барилдаан мөн зохион байгуулагдана.

Уг барилдаанд урлаг, спортоор олны танил болсон арван хүн тав таваараа хоёр баг болж хуваагджээ. Багуудыг үзэгчдээс хамгийн олон санал авсан улсын аварга О.Хангай, улсын харцага Б.Зоригтбаатар нар дасгалжуулна.

О.Хангай аваргын багт дуучин Д.Намсрайноров, Ц.Отгонбаяр, хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг, “Хоромхон” клубийн довтлогч Н.Наранболд, “ТВ Коктейль”-ийн жүжигчин А.Өнөржаргал, фитнесс модель С.Эрдэнэцогт нар багтсан байна.
Харин улсын харцага Б.Зоригтбаатарын багийн бүрэлдэхүүнд 2021 оны Монголын мистер Т.Батнасан, Монгол Улсын манлай уяач О.Батболд, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, жүжигчин О.Амгаланбаатар, дуучин Д.Найдандорж нар багтсан байна.

 

Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо