Уншиж байна ...

Миягино дэвжээний зарим бөх зодог тайлахаа мэдэгджээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 3 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Их аварга Хакүхогийн удирддаг Миягино дэвжээг хаах саналыг Сүмогийн холбоо хүлээж авсан талаар бид мэдээлсэн билээ.

Тус дэвжээг энэ сарын башёд түр удирдаж буй Тамагаки оякатагийн хэлснээр дэвжээг нь хааж бөхчүүдийг өөр багшид шилжүүлэх шийдвэрийг сонссон даруйдаа зарим бөх зодог тайлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж.

Хакүхогийн шавь нарыг Ошима дэвжээ рүү шилжүүлэхээр төлөвлөж буйг Тамагаки мэдэгдсэн. Тэгвэл Кёкүтэнхо Н.Цэвэгнямын удирддаг тус дэвжээ шинэ бөхчүүдийг хүлээн авахад татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгджээ. 

зураг
 
Change.org

Миягино дэвжээг хаах шийдвэр гарсантай холбогдуулан change.org сайт дээр энэ шийдвэрийг эсэргүүцсэн япон иргэд гарын үсэг цуглуулж эхэлжээ. Шавийнх нь үйлдсэн хэрэг багшид нь хамааралгүй, дэвжээг хаах шалтгаан биш гэж уг саналыг авч буй иргэн үзжээ. Одоогоор 6,262 хүн санал өгсөн байна.

 

Эх сурвалж: Hochi News, Japan Times