Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Михайл Ходорковский өршөөгдлөө

Ч.Болортуяа
2013 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Кремлийн бодлогыг шүүмжлэгч Михайл Ходорковскийг хугацаанаас нь өмнө суллах шийдвэр гарлаа. 

Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин газрын тосны тэрбумтан Михайл Ходорковскийг өршөөсөн зарлиг гаргасан нь олон улсад шуугиан дэгдээгээд байна. 

Михайл Ходорковскийг өршөөсөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг:

2013.12.20

 

М.Ходорковский ба он цагийн товчлол

  • 1980 онд Програм хангамжийн бизнесд хөл тавьсан.
  • 1987 онд Mенатеп банкийг байгуулсан.
  • 1995 онд "ЮКОС" -ийг 350 сая ам.доллараар худалдаж авсан байна. 
  • 2003 онд Татварын хэргээр баривчлагдсан.
  • 2005 онд Найман жилийн ял авсан. (2003 - 2011)
  • 2007 онд "ЮКОС" дампуурлаа зарласан.
  • 2010 онд Түүнийг мөнгө угаасан, өмч шамшигдуулсан зэрэг хэргээр ялыг нэмсэн. (2003-2016)
  • 2012 онд М.Ходорковскийгийн ялыг хөнгөлж хоёр жилийг нь хасч 2014 оны наймдугаар сарын 25-нд суллагдах ёстой байсан. 
  • 2013 онд ОХУ-ын Ерөнхийлөгч М.Ходорковскийг өршөөсөн зарлиг  ийнхүү гаргалаа.