14:41 2019/11/20
Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, дэмжлээ.
Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг боловсруулсан юм.
Тогтоолын төслийг танилцуулж байна.
Тогтоолын төслийг байнгын хорооны гишүүдийн 80 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
13:55 2019/11/20
ЭЗБХ-гоор Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг хэлэлцэж эхэллээ.
ШУУД ҮЗЭХ:
13:03 2019/11/20
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-аас томилогдсон Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх гэж байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг жил орчмын өмнө дүгнэлтээ гаргасан ч холбогдох байнгын хороогоор хэлэлцэлгүй өдийг хүрээд байгаа юм. Уг дүгнэлттэй УИХ дахь МАН-ын бүлэг, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тус тус танилцаад байгаа.
Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэхээс гадна засаж, сайжруулах шаардлагатай зүйлүүдийг анхаарахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахтай холбоотой асуудал хэлэлцэх юм байна.