Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын засгийн газар Ким Жон Уныг дайлах хоолны цэсээ танилцуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн алба ирэх Баасан гарагт болох хоёр Солонгосын удирдагчдын уулзалтын дараа зохион байгуулах хүндэтгэлийн зоогийн цэсийг зургийн хамт өнөөдөр танилцуулжээ.

Цэсийг зохиохдоо 2000, 2007 онуудын хоёр Солонгосын уулзалтыг зохион байгуулж байсан ерөнхийлөгч нар болох Ким Дэ Жун, Ро Му Хён, хоёр Солонгосын хооронд бизнес харилцааг анхлан эхлүүлж байсан Хьюндэй группын үүсгэн байгуулагч Чун Жү Ёнтой холбоотой материалуудыг ашигласан байна.

Тухайлбал Ким Жон Уны хүүхэд байхдаа суралцаж байсан Швейцариас гаралтай хоол, Ро Му Хёныг оршуулсан газрын дэргэдэх тосгонд тариалсан будааны бибимбап, Ким Дэ Жуны төрсөн арлаас агнасан шувууны мах, Хьюндэй компанийн Хойд Солонгост үржүүлсэн үхрийн шарсан мах гэх мэт зоог байгаа ажээ.

Мөн хоёр Солонгосын удирдагч хундага тулгахдаа Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн хоёр төрлийн сархдыг барихаар болсон байна.

 
 
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: Korea Times