Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Төв цэвэрлэх байгууламжийн био цөөрөм энэ оны долоодугаар сард ашиглалтад орно

ikon.mn
2018 оны 4 сарын 24
iKon.MN

Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг энэ улиралд багтаан худалдан авч, суурилуулж эхлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд Засгийн газрын хуралдаанаас даалгасан юм. Энэ хүрээнд тоног төхөөрөмж суурилуулах, лагийг үнэргүйжүүлэх зэрэг ажил хийгдэж байна.

Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэлтийн хувийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр тунгаагуур, био цөөрөм барьж байна. Эдгээр нь энэ оны долоодугаар сард ашиглалтад орох юм.

Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшин дээшилж, Туулд голд нийлүүлэгдэх усны чанар сайжирна

ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖААС ТУУЛ ГОЛД НИЙЛҮҮЛЭГДЭХ УСНЫ ЧАНАР САЙЖИРНА

Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшин дээшилж, Туулд голд нийлүүлэгдэх усны чанар сайжирна гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Мөн лагийн талбай руу шахаж байгаа түүхий лагийг хэт авианы төхөөрөмжөөр оруулснаар лаган дахь нян бактери устаж халдваргүйжих юм байна. Энэ төхөөрөмжийг суурилуулаад байгаа бөгөөд туршилт хийгдэж эхэлжээ.

ЛАГИЙГ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛЖЭЭ

 
 

Төв цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсон. Хоногт 160,000-190,000 метр.куб ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэдэг байна. Гэвч лаг боловсруулах байгууламж байхгүй учир хоногт 1,000-1,200 метр.куб нойтон /10 тонны даацтай машинаар өдөрт 100 удаа зөөх хэмжээний /лагийг ил талбайд усгүйжүүлэн хатаадаг. Үүнээс үүдэн 900,000 метр.куб лаг хуримтлагдан байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлсөөр байгаа юм.

Өдөр тутам шахаж байгаа түүхий лаганд сибфлок гэж бодис найруулж хольж шахсанаар лагийн талбайд шахагдсан лагийн ус хурдан ялгарч, хэмжээ нь багасч, хурдан хатах, бактерийн тусламжтайгаар лагийг идүүлж улмаар үнэргүй бордоо болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

ЛАГИЙГ БОРДОО БОЛГОЖ БАЙНА