Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Кэйт Мидлтон гурав дахь хүүхдээ төрүүлэхээр эмнэлэгт хүргэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Кэйт Мидлтон, ханхүү Уилльямын хамт Таж Махалын дэргэд

Британий хатан хааны гэр бүлийн гишүүн, Кэмбрижийн гүнгийн ахайтан Кэйт Мидлтон гурав дахь хүүхдээ төрүүлэхээр өнөөдөр өглөө эрт Лондоны Гэгээн Мэригийн эмнэлэгт хүргэгджээ.

Ханхүү Уилльям, ахайтан Мидлтон нар хүү Жорж, охин Шэрлоттыг мөн уг эмнэлэгт төрүүлж байсан юм. 

Кэнсингтоны ордон Мидлтоныг хөл хүнд болсныг өнгөрсөн оны есдүгээр сард зарлаж байв. Гурав дахь хүүхэд төрснөөр хаан ширээг залгамжлах хүмүүсийн тоо нэгээр нэмэгдэж, авга ах ханхүү Харриг залгамжлагчдын дугаарлалтын таваас зургаадугаар эрэмбэ рүү ухраах юм.

Одоогоор хүүхдийн хүйс тодорхойгүй байгаа.

Кэйт Мидлтон өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээс эхлэн ордны үйл ажиллагаануудаас чөлөөлөгдөж, төрөх бэлтгэлээ хийж эхэлсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider