Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд, Өмнөд Солонгосын удирдагч нарын хоорондын шууд утсан холбоог амжилттай туршлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Хоёр Солонгосын удирдагч нарын уулзах Энхийн ордон

Долоо хоногийн дараа хил дээр уулзах гэж байгаа Хойд ба Өмнөд Солонгосын удирдагч нарын хооронд утсан холбооны шууд шугмыг өнөөдөр ажилд оруулжээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн Хөх ордон Пёньянд байгаа Төрийн ордонтой анхны туршилтын дуудлагыг амжилттай хийснээ мэдээлсэн байна.

Туршилтын дуудлага нийтдээ 4 минут 19 секунд үргэлжилснийг мэдээлжээ. Хөх ордны төлөөлөгч “Өмнөд ба Хойд Солонгосын удирдагчдын хоорондын шууд холболт амжилттай туршигдлаа. Дуудлага ямар нэг саадгүй, маш сайн чанартай байлаа. Хажуу өрөө рүү залгаж буй мэт ойр сонсогдож байна” гэж мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар ирэх Баасан гарагт хилийн Панмунжом хотод нүүр тулан уулзах ба энэ уулзалтаас өмнө хоорондоо утсаар ярилцахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: NK News