2018/04/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.82₮
B30
УЛААНБААТАР
24°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B39
УЛААНБААТАР
|
15:00
S28
20°
16:00
S44
21°
17:00
S44
21°
18:00
S44
21°
19:00
S44
19°
20:00
S44
16°
21:00
S32
13°
22:00
S32
12°
23:00
S32
11°
00:00
S32
10°
01:00
S32
02:00
S32

Фэйсбүүк гүйцэтгэх захирлынхаа хамгаалалтад 2017 онд $7.3 саяыг зарцуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 16
iKon.MN

2017 онд Фэйсбүүк компани үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлынхаа хувийн хамгаалалтын зардлыг 50 хувиар нэмэгдүүлж, $7.3 сая болгосон байна.

Уг зардлын тухай мэдээллийг АНУ-ын засгийн газрын зохицуулах байгууллагуудад илгээсэн тайландаа дурдсан байжээ. Үүнээс гадна 2017 онд $1.5 саяыг Марк Зукербэргийн гадаад аялалд зориулсан хувийн нисэх онгоцны ашиглалтад зарцуулсан байна.

2015 оноос хойш Зукербэргийн хувийн хамгаалалт, нисэх онгоцонд нийт $20 саяыг Фэйсбүүк зарцуулжээ.

33 настай гүйцэтгэх захирлын Калифорни дахь гэрийн хамгаалалт, компаниас гадуур явахад нь дагалдах бие хамгаалагч нарт энэ мөнгийг зарцуулдаг байна. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд Фэйсбүүк компани сонгуулийн үр дүнд нөлөөлсөн, улс төрийн явууллагад оролцсон дуулианд холбогдоод байгаа. Мөн өнгөрсөн долоо хоногт Зукербэрг хэрэглэгчийн хувийн мэдээллийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар нийт 10 цаг үргэлжилсэн конгрессын сонсголд суусан юм.

Эдгээр шалтгааны улмаас Фэйсбүүк компани гүйцэтгэх захирлынхаа аюулгүй байдалд илүү их мөнгө зарцуулсан бололтой.

Үнэт Цаас, Арилжааны Хороонд ирүүлсэн тайланд Зукербэргийн жилийн цалинг $1 болохыг мэдээлжээ. Түүний хөрөнгийн хэмжээ сүүлийн байдлаар $70 тэрбумд хүрээд байгаа ба дэлхийн хамгийн баян 10 хүний нэгд тогтмол нэрлэгдэж байна.

Харин Марк Зукербэргийн баруун гар, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Шэрил Сандбэрг 2017 онд $2.7 саяыг хувийн хамгаалалтдаа зориулсан бол $22.5 саятай тэнцэх цалин урамшуулал, компанийн хувьцааг өнгөрсөн онд хүртжээ.

 

Эх сурвалж: The Guardian

 

x