Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Мексик боксчин Трампын хана хэрмийг “цөм цохижээ”

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ, Мексикийн мэргэжлийн боксчдын тулаан болсон юм.

Тулаанд оролцсон АНУ-ын боксчин Род Салка “America 1st” (Америк нэгдүгээрт) гэсэн бичигтэй, Дональд Трампын Мексикийн хил дагуу босгохыг хүсэж байгаа хана хэрэмний зурагтай богино өмдтэй байжээ.

Ийм улс төржсөн, үндэс угсаагаар ялгаварлах үзлээ илэрхийлсэн өмсгөлтэй дэвжээнд гарч ирсэн боксчныг Мексикийн Франциско Варгас хүнд цохилтоор ялсан байна.

Мексик боксчин зогсолтгүй довтолсны эцэст Салка тавдугаар үеэс хөл дээрээ арай гэж тогтож байсан юм. Улмаар зургаадугаар үедээ тэр зүүн нүднийхээ дор хүнд цохилт авч дасгалжуулагчид нь тэмцээнийг зогсоосон байна.

Дональд Трамп цагаачдын урсгалыг зогсоохын тулд Мексикийн хил дагуу урт хана хэрэм босгох төсөл санаачлаад байгаа ч үүнд зориулагдах $18 тэрбумын хөрөнгийг конгрессоор батлуулж чадахгүй байгаа юм.

 

Эх сурвалж: Mashable