Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: АТГ-ын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 16
iKon.MN

"Corporate Convention Centre"-ийн Улаанбаатар танхимд

09:00 цагаас МХЕГ, ХААИС, НҮБ-ийн хамтарсан төслөөс "Ургамалын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдал" үндэсний форум зохион байгуулна. 

НЗДТГ Б танхимд

10:00 цагт Иргэдэд орон сууцны түлхүүр гардуулна. 

Нийслэлийн Хангарьд ордны 14 давхарт

11:00 цагаас 100 айлыг нүүлгэх ажлын хүрээнд тус газарт Барилгын материалын бизнес эрхлэгч иргэдтэй НИТХ-ын төлөөлөгч, 100 айлын нүүлгэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга тэргүүтэй ажлын хэсгийнхэн уулзалт хийнэ. 

АТГ-т

11:00 цагаас Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөл "Авлигачдыг илчлэхэд албан тушаалтнуудаас айх хэрэггүй боллоо" сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

Үндэсний мэдээллийн төвд 

11:30 цагаас "Байгаль, соёлын өвийг хамгаалах сан"-гаас дөрөвдүгээр сарын 18-нд Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.