2018/04/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.82₮
B30
УЛААНБААТАР
24°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B39
УЛААНБААТАР
|
15:00
S28
20°
16:00
S44
21°
17:00
S44
21°
18:00
S44
21°
19:00
S44
19°
20:00
S44
16°
21:00
S32
13°
22:00
S32
12°
23:00
S32
11°
00:00
S32
10°
01:00
S32
02:00
S32

Швед улс автозамаа цэнэглэгчтэй болгож байна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 4 сарын 13
iKon.MN

Швед улс цахилгаан хөдөлгүүрт автомашинуудыг явуут дунд нь цэнэглэх арга нэвтрүүлж эхэлжээ.

Одоогоор 2 км урт замыг ийм болгоод байна. Тодруулбал замын эгнээний голоор төмөр зам шиг цэнэглэгч шугам тавигдах юм. Автомашинд мөн энэ шугамтай холбогдох механик залгуур суурилуулах ажээ.

Уг зам дээгүүр явах үед жолооч залгуураа доош буулгаж, цэнэглэгч шугамтай холбогдох юм. Шведийн засгийн газар орон даяар ийм замуудтай болохоор төлөвлөжээ.

Автомашинд суулгах механик залгуурыг хоёр жилийн өмнөөс туршиж эхэлсэн байна. Швед улсын автозамын урт 500,000 км гэнэ. Засгийн газар энэ замын 20,000 км хурдны хэсэгт цэнэглэгч шугам суурилуулахаар төлөвлөжээ.

Хурдны зам хоорондын зай 45 км-ээс илүү гардаггүй тул энэ нь цахилгаан автомашинуудын хувьд хангалттай болох гэнэ. Учир нь нэг зам дээр цэнэглэгдсэн машин дараагийн хурдны зам хүртлээ дахин цэнэглэх шаардлагагүйгээр явах боломжтой гэж тооцоолжээ.

Нэг километр замд цэнэглэгч шугам тавих зардал нэг сая евро болж байгаа гэнэ.

Эх сурвалж: Engadget, The Guardian

 

x