2018/04/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.82₮
B30
УЛААНБААТАР
25°
|
B12
УЛААНБААТАР
|
B28
УЛААНБААТАР
11°
|
-2°
01:00
S32
10°
02:00
S32
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
08:00
S32
11°
09:00
S32
14°
10:00
S32
17°
11:00
S32
20°
12:00
S32
22°

"Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг нэг тийш нь шийдэхийг шаардаж жагсаал хийнэ"

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 13
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөрийн үндэсний сангаас "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудлыг нэг тийш нь шийдэхийг шаардаж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус сангийн тэргүүн С.Зоригтбаатар "Эрдэнэт үйлдвэрийг тойрсон асуудал 2016 оны сонгуулиас хойш үргэлжилж байна. УИХ-аас 49 хувийг төрийн мэдэлд буцаан авах шийдвэр гарсан. Уг шийдвэрийг Засгийн газар Төрийн өмчийн хороогоор дамжуулан хэрэгжүүлэх ёстой. Гэтэл энэ хэргийг Захиргааны хэргийн шүүх дээр гацаачихлаа. 

Олгирхжсан бүлэглэлд үйлчилдэг, тэдний гap хөл болсон шүүгч нар Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг ажиллаж ирлээ. Тэдгээр шүүгчид Монголчуудын амжиргаагаа залгуулдаг, төсвийг бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэрийг мафийн бүлэглэлд өгөх гэж улайрч байна.

Тиймээс 2018 оны дөрөвдүгээр сарын 17-нд Ялалтын талбайд жагсаал зохион байгуулна. Бүх намын шударга гишүүд, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэдийг уг жагсаалд ирж оролцохыг уриалж байна.

Бизнесийн бүлэглэлийн гар хөл болсон шүүгчид ажиллаж байгаа учраас Эрдэнэтийн асуудал Дээд шүүх дээр очвол бас буруу шийдвэр гаргах вий гэж айж байна" гэв. 

2018 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Ялалтын талбайд зохион байгуулах жагсаалын үеэр шаардлага гаргаж, Дээд шүүхэд хүргүүлэх юм байна.

x