2018/04/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.82₮
B30
УЛААНБААТАР
25°
|
B12
УЛААНБААТАР
|
B28
УЛААНБААТАР
11°
|
-2°
00:00
S32
11°
01:00
S32
10°
02:00
S32
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
08:00
S32
11°
09:00
S32
14°
10:00
S32
17°
11:00
S32
20°

Агаарын хөлгийн нислэгийн ангилалд туршилтын нислэг явуулах эрх зүйн үндэслэл бүрдэнэ

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 12
iKon.MN

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас энэ оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хаврын чуулганы эхний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.

Тус Байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтжээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан Улсын нисэхийн тухай хууль нь 2003 онд батлагдсан, улсын агаарын хөлгөөр нислэг үйлдэх, улсын нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж ирсэн бөгөөд цаг үеийн шаардлагаар хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах шинжээчийг томилох болон улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах комиссын дүрмийг батлах эрх бүхий субьектыг тодорхой болгох, улсын агаарын хөлгийг ашиглах гарын авлага, техник, технологийн болон бусад холбогдох баримт бичгийг тухайн үйлдвэрлэгч орны хэл дээр ашиглах эрх зүйн зохицуулалтыг бий болгох, улсын агаарын хөлгийн нислэгийн ангилалд сургууль-байлдааны, шалгалт-туршилтын нислэг болон Агаарын цэргийн командлалын хуулиар хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах ерөнхий шинжээчийг томилох эрх бүхий албан тушаалтан, түүний албан үүргийн харьяалал тодорхой болж, улсын агаарын хөлгийн технологийн баримт бичиг, ашиглалтын гарын авлагыг ямар хэл дээр ашиглах, улсын агаарын хөлгийн нислэгийн ангилалд сургууль-байлдааны, шалгалт, туршилтын нислэг явуулах эрх зүйн үндэслэл бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж. Түүнчлэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар улсын төсөвт шинээр ямар нэг нэмэлт ачаалал үүсэхгүй юм байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд харин хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм.

Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

x