Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

ХААН Банк Сангаас 2018 онд эрүүл мэндийн хоёр том төсөл хэрэгжүүлнэ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

ХААН Банк нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээд олон салбарт төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах ажилд манлайлж ирсэн билээ. Анхлан урлаг, уран зургийн салбарт түлхүү дэмжлэг үзүүлж байсан бол 2007 онд дэргэдээ ХААН Банк Санг байгуулж, түүнээс хойш 10 жилийн хугацаанд хүн ардын эрүүл мэндэд чиглэсэн 30 гаруй төсөл хөтөлбөрийг 1,4 тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлжээ. Тухайлбал, 2011 оноос хойш Хавдар Судлалын Үндэсний Төв, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизтэй хамтран Хавдрын эсрэг үндэсний аяныг хэрэгжүүлж, Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажиллахдаа , нийт 115,000 гаруй иргэдийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулжээ.   

Мөн өнгөрөгч онд Улсын III Төв Эмнэлгийн санаачилсан манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчинтэй тэмцэх зорилготой Цусны даралт ихсэлтийн эсрэг аяныг хамтран хэрэгжүүлж 4,000 гаруй ард иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ.

ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас 2018 онд эрүүл мэндийн хоёр томоохон төслийг хэрэгжүүлэхээр болж, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр  ХААН Банк Цамхагт хамтрагч байгууллагуудтай санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Хавдрын эсрэг үндэсний аяны хүрээнд өнгөрсөн 7 жилийн хугацаанд 500 гаруй яаралтай мэс ажилбарыг хийж гүйцэтгэн, 7000 гаруй эмч мэргэжилтнийг сургалтад хамруулан олон нийтэд хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл түгээх ажлыг зохион байгуулсан байна. Мөн ХААН Банк Сангаас зөвхөн санхүүжилт олгоод зогсохгүй Монгол орны 21 аймагт байрлах салбар, нэгжийн нийт 2,600 гаруй ажилтнуудаа эрүүл мэндийн сайн дурын идэвхитэнээр бэлтгэн хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай мэдлэг, мэдээллийг ард иргэдэд хүргэн ажиллалаа.

Харин Цусны даралт ихсэлтийн эсрэг аяны хүрээнд Улаанбаатар хотын алслагдсан 4 дүүрэгт даралт хэмжих багаж бүхий буланг байгуулан, ард иргэдэд үйлчилж байна. Ингэснээр иргэд ХААН Банкны салбараар банк санхүүгийн үйлчилгээ авахаас гадна иргэд өөрийн эрүүл мэнддээ давхар анхаарал тавих боломжийг бүрдүүлж өглөө.

 

2018 оны хувьд Хавдрын эсрэг үндэсний аян ходоодны хорт хавдарт чиглэх бөгөөд энэ төрлийн хавдрын өвчлөл хамгийн өндөртэйд тооцогддог баруун аймгуудад, Цусны даралт ихсэлтийн эсрэг аяныг цусны даралтын өвчлөл хамгийн өндөртэйд тооцогддог төвийн аймгуудад хэрэгжүүлэхээр боллоо. Тус аянуудын хүрээнд ард иргэдийг үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулах, олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл түгээх, эмч мэргэжилтнүүдийг нарийн мэргэжлийн сургалтад хамруулах болон орон нутагт цусны даралт хэмжих багаж бүхий булан байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөөд байна.   

Хүн ардын эрүүл мэнд, сайхан амьдралын төлөө тууштай хэрэгжүүлж буй эрүүл мэндийн томоохон хөтөлбөрүүд цаашид ч уламжлал болгон хэрэгжүүлж, олон хүнд хүрч ажиллана гэдгээ хэрэгжүүлэгч талууд онцоллоо.

Монгол хүн бүр эрүүл байх болтугай.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.