Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” нэртэй тайван жагсаалыг зохион байгуулсан залуу ээжүүд, эмэгтэйчүүдийн төлөөллийг УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр (2018.04.03) Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтад хүрэлцэн ирсэн О.Анхмаа, А.Амаржаргал, О.Бодьханд нар “Сүүлийн гурван жилийн хугацаанд үйлдэгдсэн хүчингийн гэмт хэргийн тоо өссөн байна. Түүний дотор хүүхдийн эсрэг хүчингийн гэмт хэрэг 46 хувь эзлэх болсонд ихээхэн сэтгэл эмзэглэж байна” гээд, энэ асуудалд УИХ-ын дарга та анхаарлаа хандуулж, Эрүүгийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах бидний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэв.
Тэдний зохион байгуулсан тайван жагсаалд Улаанбаатар хотын 20,000 орчим иргэн оролцож, Эрүүгийн хууль тогтоомжид оруулах нэмэлт өөрчлөлтийг дэмжиж 15,590 хүн гарын үсгээ зурсан байна.
Эхчүүд, эмэгтэйчүүдийн төлөөлөл “Бид цаазын ялыг сэргээхийг дэмжихгүй байгаа.
Харин бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд бүх насаар нь хорих болон өршөөл, уучлалд хамруулдаггүй байхыг хүсэж байна гээд, энэ жагсаалыг зөвхөн төрд дуу хоолойгоо хүргэхээс гадна Монгол Улсын иргэн бүрт хандаж зохион байгуулсан юм шүү, уриалгыг монгол хүн бүр хүлээж аваасай гэж хүсч байгаагаа илэрхийллээ” гэв.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд тайван жагсаал зохион байгуулж, сэтгэл зовоосон эмзэг асуудлаар чухал санаачилга гаргасныг сайшаагаад, тавьж буй саналуудыг хувь хүнийхээ хувьд дэмжиж байна. Холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хууль, журмын хүрээнд аль болох олон талаас нь судалж, шуурхай шийдвэрлэнэ гэлээ.
Тэд санал болгож буй төсөлдөө:
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс