Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн загас агнахыг хориглолоо

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9.2.8-д жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэл загасыг үржлийн үед нь агнахыг хориглоно гэж заасан байдаг.

Загасанд үржлийн үед нь халдвал тухайн төрөл зүйл устах хүртэл аюултай тул үржлийн энэ хугацаанд загас агнахгүй байхыг БОАЖЯ-наас анхаарууллаа.

Загас үржлийн үедээ олон тооны түрс шахдаг ч тэдгээрийн 1,000 түрс тутмын нэг нь л жараахай болдог байна. 

Дээрх хуулийг зөрчсөн хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгохоор хуульчилжээ.

Бүх загасны үржих хугацаа харилцан адилгүй тул Амьтны тухай хуульд зарим цөөн зүйлийг агнахыг хориглосон хугацааг өөрөөр тогтоосон байдаг. Тодруулбал, 

  • Дархадын цагаан загасыг жил бүрийн 8 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;
  • Буйр нуурын загасыг жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл;
  • Омоль загасыг жил бүрийн 8 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл;
  • Зарам загасыг жил бүрийн 9 дүгээр сарын 05-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл;
  • Алтайн сугас загасыг жил бүрийн 6 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;
  • Бусад загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл агнахыг хориглоно. АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛЬ