Пүрэв гарагийн орой болсон тоглолтын үеэр ЖР Смитийн дамжуулалтыг хүчтэй тохолтоор дуусган 2 оноо авснаар ЛэБрон Жэймс өөрийн карьерийн 866 дах дараалсан 2 оронтой оноог авлаа. Ийнхүү Майкл Жорданы дээд амжилттай тэнцсэн юм. Энэ тоглолт Майкл Жорданы эзэмшдэг баг болох Шарлот Хорнетсын эсрэг хийсэн тоглолт байсан юм.
Сурвалжлагч түүнээс “Та яаж энэ цувралыг хийж чадав аа?” хэмээн асуухад ЛэБрон Жэймс “Мэдээж би үргэлж бэлэн байсан. Би тоглох ёстой бүх тоглолтынхоо 70 хувьд нь л тоголсон. Талбай дээр хийх ёстой зүйлээ л хийхийг хичээдэг. Яаж үүнийг хийж чадсанаа өөрөө ч мэдэхгүй байна. Тоглолт бүрт оролцохдоо би талбай дээр гараад 10 оноо авах ёстой гэдэггүй шүү дээ. Намайг агуу тоглогчид тэр дундаа бүх цаг үеийн хамгийн шилдэг гэгддэг Майктай харьцуулж ярьдаг. Энэ бүх дарамтыг даван туулснаа эргэн хараад их баярладаг. Би хаанаас ирснээ одоо хаана байгаагаа хараад хөөх би энд ирсэн байна шүү дээ гэж өөртөө хэлдэг” хэмээн хариулсан байна.
Хамгийн их 10 буюу түүнээс дээш оноо дараалан авсан тоглогчид:
Мөн тухайн тоглолтын үеэр Леброн Жеймс Фрэнк Каминскигийн өгсөн муу дамжуулалтыг таслан өөрийн карьерийн 1859 дах бөмбөг таслалтаа хийж Кевин Гарнетыг гүйцэн бүх цаг үеийн жагсаалтад 17 дугаар байранд бичигдэж эхэлсэн байна.
Тэрээр хамгийн сүүлд 2007 оны 1 дүгээр сарын 5-нд Милоуки Баксын эсрэг 8 оноо /3-13/ авч байжээ. ЛэБрон Жэймс Баасан гарагийн орой Нью Орлеанс Пэликансын эсрэг хийх тоглолтод Майкл Жорданы дээд амжилтыг эвдэх боломжтой юм.
Улирлын эхэн үеэр Сан Антонио Спөрстэй хийсэн тоглолтын эхний үед ЛэБрон Жэймс хамгийн залуугаараа 30,000 оноо авсан тоглогч болсон билээ.