Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Жэк Уилшер бэртэл авч Английн шигшээ багаас хасагдлаа

SPS телевиз
2018 оны 3 сарын 23
SPS
Зураг зураг

Эдгээр өдрүүдэд ОУХБХ-оос гаргасан хуваарийн дагуу олон улсын нөхөрсөг тоглолтууд явагдаж байгаа билээ. Тэгвэл нөхөрсөг тоглолтуудын хүрээнд явагдах хамгийн сонирхолтой тоглолтын нэгт Нидерланд, Английн шигшээ багуудын тоглолт нэрлэгдэж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарэт Соутгэт Амстердамыг зорих шигшээ багийн тоглогчдоо зарласан. Харин энэ удаагийн бүрэлдэхүүнд Арсеналын хагас хамгаалагч Жэк Уилшер багтаад байсан ч бэлтгэлийн үеэр өвдөгний бэртэл авч Нидерландыг зорих багийн бүрэлдэхүүнээс хасагдсан байна. Өдгөө 26 настай хагас хамгаалагч шигшээ багийнхаа төлөө 34 тоглолтонд оролцоод байсан бөгөөд 2016 оноос хойш анх удаагаа “Гурван Арслангууд“ - ын шигшээ багт дуудагдаад байсан юм.

Харин түүний тухай шигшээ багийн дасгалжуулагч Гарэт Соутгэт “Харамсалтай байна. Гэхдээ Мягмар гарагт Уэмблид Италитай хийх тоглолтонд тэр оролцоно гэж найдаж байна“ хэмээн хэлсэн байна.

Зураг