Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Блэйк Гриффин хуучин багаа шүүмжлэв

SPS телевиз
2018 оны 3 сарын 22
SPS
Зураг зураг

Лос Анжелес Клипперс багийн холбон тоглогч Крис Пол Хьюстен Рокетс багт очсон нь өнгөрсөн зуны хамгийн том наймаа болсон билээ. Тэр үед Блэйк Гриффин ингээд багийн ирээдүй, багийн нүүр царай боллоо гэж хэлэх хүмүүс олон байсан. Түүнтэй таван жилийн 173 сая долларын гэрээ үзэглэсэн нь дээрх яриаг улам бүр баталгаажуулж өгсөн билээ. Гэсэн ч долоон сарын дараа Клипперс баг хэний ч тооцоолоогүй наймааг хийж Блэйк Гриффинийг Дэтройт Пистонс баг руу явуулсан. Блэйк Гриффин шинэ багтаа тун хурдан идээшиж байгаа бөгөөд хуучин багаа ч шүүмжлээд амжсан байна.

Блэйк Гриффин “Би олон зүйл бодохгүй байхыг хичээж байна. Шинэ орчин, шинэ багтайгаа нэгдэхийг л хичээж байна. Гэвч Пистонс баг тоглогчдоо харж халамжилж байгааг, асуудлыг шийдэж байгааг хараад мэргэжлийн хүмүүс ингэж л ажилладаг юм байна гэсэн бодол төрлөө. Мэргэжлийн спортын баг ийм л байдаг юм байна. Би энд ирээд л ухаарлаа” гэж хэлжээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард болсон солилцоо хоёр багт хоёуланд нь ашигтай солилцоо болсон гэж хэлж болно. Пистонс баг ойрын хугацаанд өндөр амжилт үзүүлэх зорилгоор ид үе дээрээ явж байгаа тоглогчийг авсан бол Клипперсийнхэн багаа шинээр босгох ажлаа эхлүүлэхийн тулд ирээдүйтэй залуу тоглогчдыг авсан билээ.

Зураг