Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Алтан хөхөвчтэй” Тайвань бүсгүйчүүд Японы хил дээр баригджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Тайваний иргэн гурван эмэгтэй нийт 50 сая иений ($470,000) үнэтэй цэвэр алтыг Япон руу нэвтрүүлэх гэж байгаад баригдаж шийтгүүлснийг Саппоро хотын цагдаа өчигдөр анх удаа мэдээлжээ.

Эмэгтэй тус бүр хөхний даруулган дотроо хоёр хоёр аяга хэлбэрийн алтнуудыг нуусныг илрүүлсэн байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тэд Тайваний Таоюань Олон Улсын нисэх буудлаас Хоккайдогийн Хакодате нисэх буудалд зорчиж ирсний дараа алт хулгайгаар нэвтрүүлэх оролдлогыг нь илрүүлжээ.

Улмаар хоёрдугаар сарын 28-нд бүсгүйчүүдийг баривчилсан байна. Алтан аяга бүр нь 11 см диаметртэй, 1.75 кг жинтэй байжээ.

2014 онд Японы засгийн газар алтны татварыг 5 хувиас 8 хувь болгон нэмэгдүүлсний улмаас тус улсад алт хулгайгаар нэвтрүүлэх хэрэг нэмэгдсэн байна.

Алт тээвэрлэгчид хилээр татваргүй оруулсан алтаа худалдаачдад татвар орсон үнээр зарж, их хэмжээний ашиг олдог болжээ.

Тэдний ихэнх нь дотуур хувцсандаа алт нууж хилээр нэвтрүүлэх гэж оролддог. Харин өнгөрсөн нэгдүгээр сард Өмнөд Солонгосын долоон эмэгтэй шулуун гэдсэндээ алт нууж нэвтрэхийг оролдоод баригдаж байжээ.

 

Эх сурвалж: Japan Times