Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүкийг тойрсон дуулиан зах зээлийн үнэлгээг нь $40 тэрбумаар унагав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Фэйсбүүк сүлжээний 50 сая орчим хэрэглэгчийн мэдээллийг Британий Cambridge Analytica компани эзнийх нь зөвшөөрөлгүйгээр Трампын сонгуулийн сурталчилгаанд ашигласан болох нь дэлгэгдсэн юм.

Тэгвэл Даваа гарагийн өглөө хөрөнгийн зах зээлийн арилжаа нээгдэхэд Фэйсбүүк компанийн зах зээлийн үнэлгээ огцом унаж, $40 тэрбумаар буурсан байна.

Үүнийг дагаад тус компанийн үүсгэн байгуулагч Марк Зукербергийн хувийн хөрөнгө $4 тэрбум орчмоор хорогджээ.

Дээрх дуулиантай холбоотойгоор АНУ, Их Британий хууль тогтоогчид шалгалт мөрдлөг явуулахаар болж, сошиал сүлжээнд илүү хатуу зохицуулалт, хяналт нэвтрүүлэхээр хэлэлцэж эхлээд байна.

Фэйсбүүк компанийн зах зээлийн үнэлгээний өөрчлөлт:

Бусад технологийн компаниудын үнэлгээтэй харьцуулбал:

Эх сурвалж: Quartz