Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайдад шинэ хүмүүс өргөн мэдүүлнэ

Т.Сайхан, Зууны мэдээ
2018 оны 3 сарын 20
Зууны мэдээ
Зураг зураг

Засгийн газраас Япон, АНУ, Канадад суух Бүрэн эрхт Элчин сайдуудыг томилохоор Ерөнхийлөгчид танилцуулсан. Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс дөрвөн Элчин сайдыг томилох асуудалд тодорхой хариулт өгөхгүй байгаа билээ.

Энэ асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар томилогдоогүй байгаа зарим Элчин сайдын албан тушаалд шинэ хүмүүсийг өргөн мэдүүлэхээр болсон талаар тайлбарлажээ.

Одоогоор АНУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр БСШУС-ын дэд сайдын албан тушаалаа өгөөд байгаа бол Япон Улсад Элчин сайдаар суух Г.Тэнгэр болон Канад улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарь нарын оронд өөр хүмүүсийг томилох асуудлыг удахгүй Засгийн газраас оруулж ирэх бололтой.

Зураг