Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Путин ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхгүй гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд ялах нь тодорхой болсон Владимир Путин сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултуудад хариулжээ.

Тэрээр энэ үеэр 2030 оны сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

ОХУ-ын үндсэн хууль ёсоор нэг хүн хоёроос дээш удаа дараалан ерөнхийлөгчөөр сонгогдохыг хориглодог. Путин энэ удаа сонгогдвол 2024 он хүртэл ажиллах юм.

Харин түүний дараа нэг сонгууль өнжөөд 2030 онд дахин нэр дэвших боломж нээгдэнэ. Путиныг 2024 оноос өмнө үндсэн хуульд өөрчлөлт хийж, хоёр дараалж сонгогдох хязгаарыг цуцлах байх гэсэн яриа гараад байгаа юм.

Энэ тухай асуухад Путин “Одоогоор би үндсэн хуулийг өөрчлөх ямар ч төлөвлөгөөгүй байна” гэжээ.

Харин 2030 онд нэр дэвших эсэхийг нь асуухад “Таны хэлж байгаа зүйл надад хөгжилтэй сонсогдож байна. Тоолоод үз. 100 нас хүртлээ би энд сууна гэсэн үг үү?” гэж хариулсан байна.Тэр одоо 65 настай юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty