Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Шведийг зорьжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо өнөөдөр өглөө Бээжин хотын олон улсын нисэх буудалд зорчиж явсныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.

Түүнийг тавдугаар сард болох хоёр улсын удирдагч нарын уулзалтын бэлтгэлийг хангах гэж АНУ-ын албаныхантай уулзахаар явж байх магадлалтай гэжээ. Ри сайд өөрийгөө Шведийн гадаад харилцааны сайдтай уулзахаар явж байгааг тааралдсан хэвлэлийнхэнд хэлсэн байна.

Ким Жон Уны урилгыг Дональд Трамп хүлээж авснаа өнгөрсөн долоо хоногт зарласан. Харин Хойд Солонгосын тал одоогоор ямар нэг хариу мэдэгдэл хийгээгүй байгаа.

Швед улс нь өрнөдийн орнуудаас Пёньянтай хамгийн сайн харилцаатай ганц оронд тооцогддог бөгөөд АНУ-Хойд Солонгосын албан бус харилцаанд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж ирсэн туршлагатай юм.

 

Эх сурвалж: Yonhap News