Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

ЛэндМН-ийн хувьцааг анхдагч ЗЗ-ээс худалдаж авах 40 тэрбум төгрөгийн захиалга иржээ

З.Санжаа, iKon.mn
2018 оны 3 сарын 7
iKon.MN

Лэндмн ББСБ компанийхаа 25 хувийг олон нийт (₮2.5 тэрбум) болон стратегийн хөрөнгө оруулагчдад (₮2.5 тэрбум) санал болгож нийтдээ 5 тэрбум төгрөгийг зах зээл дээрээс босгох зорилт тависан.

Тэгвэл өнөөдрийн 13 цагт хувьцааны захиалга авах хугацаа дуусч олон нийтээс нийтдээ 40 тэрбум төгрөгийн захиалга ирж 1500% давж биелэлээ.

 

Анхдагч зах зээлийн худалдан авах захиалгын хэмжээ нийлүүлэлтээс давсан тохиолдолд дараах нөхцөлийг баримтлахаа мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл хүснэгтэд заасны дагуу хөрөнгө оруулагчдын тооноос хамааран харгалзах хэмжээг 100 хувь биелүүлж түүнээс дээш гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлэн хуваарилна.

Захиалга өгсөн харилцагчийн тоо 1,000 хүртлэх 1,500 хүртлэх 2,000 хүртлэх 2,500 хүртлэх
Хуваарилалт 650,000 төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж хувьцааг хуваарилна. 400,000 төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж хувьцааг хуваарилна. 350,000 төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж хувьцааг хуваарилна. 250,000 төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж хувьцааг хуваарилна.
3,000 хүртлэх 5,000 хүртлэх 10,000 хүртлэх 10,000 дээш
200,000 төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж хувьцааг хуваарилна. 110,000 төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж хувьцааг хуваарилна. 75,000 төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж хувьцааг хуваарилна. 50,000 төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж хувьцааг хуваарилна.

Баталгаатай биш ч захиалга өгсөн хүний тоо 5,000 давсан гэх мэдээлэл байгаа бөгөөд энэ тохиолдолд 75,000 хүртлэх төгрөгийн захиалгыг 100% биелүүлэх болж байна.

Анхдагч зах зээлийн арилжааны захиалга дууссаны дараа ажлын 2 хоногт багтаан хуваарлалтыг хийх бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдөр хувьцааны нийлүүлэлтийг хийж хэлцлийг биелүүлэх юм байна.

Дотоодын ЗЗ дээрээс мөнгө босгох ямар их нөөц боломж байгааг харуулсан үйл явдал боллоо.