Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос тагнуулын албаны даргаа Пёньянд илгээхээр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын засгийн газар Хойд Солонгосын нийслэлд тусгай элчээ илгээхээр болсон тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлж байв.

Тэгвэл тус улсын тагнуулын албаны даргын тэргүүлсэн 10 хүнтэй төлөөлөгчдийн баг хоёр өдрийн айлчлал хийхээр Пёньяныг өнөөдөр зорьжээ. Олимпийн наадмын улмаас завсарласан Өмнөд Солонгос-АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалт ирэх сард үргэлжлэхээр төлөвлөгдсөн. Харин Хойд Солонгос хэрвээ энэхүү цэргийн ажиллагаа дахин эхэлбэл АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авахаа илэрхийлээд байна.

Тусгай элчийн айлчлалын гол зорилго нь Солонгосын хойгийн нөхцөл байдлыг тогтворжуулж, Вашингтон-Пёньяны хооронд яриа хэлэлцээр эхүүлэх юм.

Пёньянд айлчилсныхаа дараа тэд АНУ-ын талд үр дүнгийн талаар мэдээлэл дамжуулж, мөн Япон, Хятадын албаныхантай мэдээлэл солилцох гэнэ. Өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчидтэй зоог барихдаа “бидэнтэй хэлэлцээр хийхийн тулд Пёньян эхлээд цөмийн зэвсгээсээ салах ёстой” гэж хэлжээ.

Гэхдээ түүний үг албан ёсны мэдэгдэл, хошигнол хоёрын аль нь байсныг тодорхой болгоогүй байна.

 

Эх сурвалж: Reuters