Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Digital Business Conference 2018 үйл ажиллагаа зохион байгуулагдана

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 3 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхий ертөнц даяараа “дижитал эрин” (digital era)-д шилжиж, дрон (drones), виртуаль бодит байдал (virtual reality), баяжуулсан бодит байдал (augmented reality), хиймэл оюун (artificial intelligence), их өгөгдөл (big data), эд юмсын интернэт (IoT), машин сургалт (machine learning) болон бусад дэвшилтэт, “толгой эргэм” технологиуд энгийн, хялбар болж, бидний өдөр тутмын амьдралд эрчимтэй нэвтэрч байгааг анзаарч болно. 

Дижитал хувьсгалын (digital revolution) нөлөөгөөр дэлхий даяар бизнесийн байгууллагууд ихээхэн өөрчлөгдөж, цахим технологиудад эрчимтэй шилжиж, бизнесээ цогцоор нь цахимжуулж, автоматжуулснаар, зардлаа хэмнэж, ухаалаг шийдвэр гаргаж, өрсөлдөөний давуу тал үүсгэдэг болжээ. Компаниуд “дижитал бизнес” хэмээх хөгжлийн шинэ загварыг хэдийнэ хүлээн авч, түүнд тохируулан бизнесээ хувирган өөрчилсөөр байна. АНУ-ын Amazon компани Amazon Go хэмээх хиймэл оюунд суурилсан, худалдагчгүй дэлгүүрийг ашиглалтанд оруулж, өөрсдийн оффисийн шинэ барилгыг компанийнхаа хөгжүүлсэн Alexa системээр удирдаж байгааг бид саяханаас харсан.

Монгол Улсын компаниуд ч инновацилаг байж, шинэ, дэвшилтэт үйлчилгээнүүдийг өөрсдийн бизнест хялбархан нэвтрүүлж болохыг бид банкуудын шинэлэг үйлчилгээнүүдийг нэвтрүүлж буй байдлаас харж болно.

Энэ оны 3 сарын 16-нд Digital Business Conference 2018 конференци гэгдэх сонирхолтой конференци 2 дахь жилдээ, илүү шинэлэг, сонирхолтой хэлбэрээр зохион байгуулагдах гэж байна. Зохион байгуулагчдын үзэж байгаагаар энэхүү конференциор тэд олон улсад эрчимтэй түгэж буй “дижитал бизнес” хэмээх чиг хандлагын хүрээнд хамгийн сүүлийн үеийн сэдвүүдийг хэлэлцэж, компаниуд бизнесээ энэ чиглэлд хэрхэн хувирган өөрчлөх арга замуудыг танилцуулах ажээ.

Зохион байгуулалтын сайжруулалт, шинэлэг хэлбэрээр эргэн ирж буй Digital Business Conference 2018-д их сургуулиудын шилдэг багш судлаач, шилдэг компаниудын захирлууд, технологийн компанийн захирал, менежментийн зөвлөхүүд илтгэгчээр оролцох юм байна. 

Энэхүү конференцийн талаарх мэдээллийг цахим хуудас www.mlcconf.mn болон Фэйсбүүк дэх эвентээс https://www.facebook.com/events/1784109981883532/  авна уу.