Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Унгар улс анхны алтан медалиа хүртлээ

SPS телевиз
2018 оны 2 сарын 23
SPS
Зураг зураг

Өвлийн олимпийн 23 дугаар наадам БНСУ-ын Пёнчан хотноо үргэлжилж байгаа билээ. Энэхүү наадмын шорт трэкийн 5,000 метрийн төрөлд оролцсон Унгар улсын баг улсынхаа өвлийн олимпийн хамгийн анхны алтан медалийг хүртжээ.

Тэд энэ зайг 6 минут 31.971 секундэд туулж олимпийн наадмын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бол БНХАУ-ын дөрвөл 6 минут 32.035 секундээр мөнгөн медаль, Канадын баг 6 минут 32.282 секундээр хүрэл медалийг тус тус хүртсэн байна. Харин зохион байгуулагч БНСУ-ын баг ширүүн өрсөлдөөн үзүүлж байсан ч уралдааны явцад унаж медальт байраас мултарч үлдсэн юм.

Унгарын багийн бүрэлдэхүүнд хятад гаралтай ах дүү Шаолин Сандор Лиу, Шаоан Лиу болон Виктор Ноч, Чаба Буржан нар өрсөлдөж ийнхүү 38 жилийн дараа улсынхаа өвлийн олимпийн долоо дахь медалийг хүртсэн байна.

Зураг