Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: 2017 оны авлигын төсөөллийн индексийг зарлана

ikon.mn
2018 оны 2 сарын 22
iKon.MN

Blue sky зочид буудалд 

09:00 цагт Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний 5-р судалгааны дүнг танилцуулах уулзалт болно.

Континентал зочид буудлын хурлын танхимд

10:00 цагт 2017 оны Авлигын төсөөллийн индексийг Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллагаас зарлана.

МУИС-ийн шинэ Номын сангийн 203 тоотод

10:00 цагт Дэлхий дахин, Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг танилцуулах уулзалт болно.

Туушин зочид буудлын Соёмбо танхимд

11:00 цагт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран гаргаж буй “Аюулын харанга: агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт тайлангийн танилцуулга болно.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Монголын дугуйн холбооноос Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон амжилт болон дугуйн спортын цаашдын хөгжлийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Монголбанкинд

11:00 цагт Сарын статистик, цаг үеийн асуудлаар Монголбанкнаас хэвлэлийн бага хурал хийнэ.

МУБИС-ийн А байр, III давхарт 300 тоотод

14:00 цагт Дэлхийн эх хэлний өдрийг тохиолдуулан туурвисан "Монгол хэлний дархлаа ба үнэлэмж", "Монгол хүүхэд", "Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл" номын нээлт болно.