Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ХУД-ийн ИТХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийнэ

ikon.mn
2018 оны 2 сарын 21
iKon.MN

Хөрөнгийн бирж-д

09:00 цагт Энэ оны анхны IPO-г гаргаж буй ЛэндМН хувьцааны захиалгыг өнөөдөр авч эхэлж, Хөрөнгийн бирж нээлт хийн цан цохино.

Монгол Улсын Үндэсний номын санд

11:00 цагт Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт буй 35,000 гаруй баринтаггүй болон баринтаг нь хадгалалтын горимд нийцэхгүй болсон судруудад номын баринтаг хандивлах ээлжит өдөрлөг болно.

Үндэсний мэдээллийн төвд 

11:30 цагт “Завхан нутаг жаргалын орон” шашин соёлын цэнгүүнээр дамжуулан Отгонтэнгэр хайрхан болон байгаль орчныг хамгаалах үйлсэд олон нийтийг уриалан дуудаж байгаа талаараа “Отгонтэнгэр хөгжил” сангаас хэвлэлийн бага хурал хийнэ.

MN-Мэдээллийн төвд

14:00 цагт Хан-Уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийн талаар тус дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийнэ.