Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн ногоон бүсийн зэрлэг амьтдад идэш тэжээл аваачиж тавив

С.Бадрал, iKon.mn
2018 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн ногоон бүсийн зэрлэг амьтдад идэш тэжээл, хужир мараа тавих ажлыг энэ жил дахин зохион байгуулжээ.

Байгаль хамгаалагчдын ажиглалтаар халиун буга, бор гөрөөсөөс эхлээд туруутан амьтад идэш тэжээлийн хомсдолд орж туйлдсан байгаа нь амьтдын цасан дээр үлдээсэн мөр, унасан үс болон зэрлэгшсэн нохойд бариулж байгаа зэргээс харагдсан байна.

Тиймээс энэ удаагийн биотехникийн арга хэмжээг зэрлэг амьтдын гүйдэл ихтэй Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Дээндийн амны 2 цэгт 20 боодол өвс тэжээл аваачиж тавьжээ.

Уг ажилд ан амьтны мэргэжлийн байгууллага “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ, Гачуурт хэсгийн байгаль хамгаалагчид болон иргэд идэвхитэй оролцсон бөгөөд Нийслэлийн байгаль орчны газраас 2 дахь жилдээ санаачилж байгаа аж.