2018/02/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.69₮
B28
УЛААНБААТАР
-4°
|
-16°
B28
УЛААНБААТАР
-8°
|
-19°
B28
УЛААНБААТАР
-9°
|
-17°
11:00
S26
-11°
12:00
S26
-8°
13:00
S26
-7°
14:00
S26
-6°
15:00
S26
-5°
16:00
S28
-4°
17:00
S28
-5°
18:00
S28
-8°
19:00
S28
-10°
20:00
S28
-12°
21:00
S28
-12°
22:00
S28
-14°

17 настай АНУ-ын тамирчин Хлое Ким өөртөө хэт итгэлтэйгээр олимпийн аварга боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 13
iKon.MN

Солонгос гаралтай АНУ-ын тамирчин Хлое Ким Пёнчаны олимпийн наадмын сноубордын halfpipe тэмцээнд алтан медаль зүүж, төрөлдөө хамгийн залуу аварга боллоо.

Тэр одоо 17 нас, 9 сартай бөгөөд анх удаа олимпийн наадамд оролцож байгаа юм. Ким эхний оролдлогоороо 100 авахаас 93.75 оноо авчээ. Хоёр дахь оролдлогоо амжилтгүй дуусгасныхаа дараа сүүлчийн оролдлого дээрээ бараг төгс гэж хэлж болох 98.25 оноог авсан юм.

Түүний араас Хятадын Лю Жиаю 89.75, АНУ-ын Ариел Гоулд 85.75 оноогоор жагссан нь Хлое хэр онцгой байсныг харуулж байна.

Тэр эхний гүйцэтгэлийнхээ дараа твиттер хуудсандаа “Миний өглөөний цайны сэндвич бэлэн болсон гэж бодож байна. Гэхдээ миний зөрүүд зан үүнийг зөвшөөрөхгүй гээд байгаа тул би дахин ‘уурлаж’ эхэллээ” гэсэн утгатай өгүүлбэр бичжээ.

Мөн тэр дараагийн оролдлогоо хийхээсээ өмнө бүжгийн хөдөлгөөн хийж үзэгчдийг баясгаж байв. Нэг үгээр хэлбэл сноубордын залуу од өөртөө маш их итгэлтэй байсан юм.

Залуу, авьяаслаг тамирчин, мөн солонгос гаралтай гэдгээрээ Хлое Ким Пёнчаны олимпийн нэг од болоод байна. Хлоегийн аав Ким Жон Жин охиныхоо бэлтгэлийг хангахын тулд инженерийн ажлаа орхин Европын Швейцарь, Франц зэрэг орнуудаар дагуулан аялж байжээ.

Тиймээс медаль зүүснийхээ дараа Хлое амжилтынх нь төлөө өөрийгөө золиосолсон аавдаа талархаж байгаагаа хэлж, нулимс унагасан байна.

 

Эх сурвалж: Korea Times

 

x