Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

ХОЁРДУГААР САРЫН 13: Эрх чөлөөний мөн чанар

ikon.mn
2018 оны 2 сарын 13
iKon.MN
 

-Эрх чөлөө хэзээ ч чөлөөлөлт байдаггүй харин үүрэг хариуцлага байдаг юм-

Эрх чөлөө тийм ч зугаатай зүйл биш. Эрх чөлөө нь хувь хүний аз жаргал, аюулгүй байдал, энх тайван эсвэл хөгжил дэвшил биш, харин хариуцлагатай сонголт юм. Энэ бол эрх гэхээс илүү үүрэг.

Жинхэнэ эрх чөлөө бол ямар нэг зүйлээс чөлөөлөгдөх хэрэг биш бөгөөд түүнийг харин зөвшөөрөл гэнэ. Харин эрх чөлөө бол аливаа зүйлийг үйлдэх, эс үйлдэх, зан авир гаргах, үл гаргах, ямар нэг зүйлд итгэх, эс итгэх сонголтыг хийх эрхтэй байхыг хэлнэ.

Эрх чөлөө "зугаатай" биш, харин ч хүнд өгч болох хамгийн хүнд ачаа. Учир нь хүн хувийн зан байдлаа, нийгмийн ёс суртахуунтай нийцүүлэн шийдвэр гаргаж, хоёулангийнх нь хариуцлагыг дангаар хүлээдэгт байдаг юм.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Ажил дээрээ тавьсан өөрийн зорилгуудыг жагсаан бич. Өөрийнхөө зорилгыг биелүүлэхийн хажуугаар захирлынхаа ажлын үр дүнг гаргахад нь туслах зорилгуудыг бодож ол. Эдгээр зорилгуудаа захиралдаа санал болгож түүнд гаргаж буй ахиц дэвшлийнхээ талаар тогтмол мэдээлж байгаарай.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.