Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпийн нээлтийн үеэр Солонгосчууд 1,200 дрон нисгэж дээд амжилт тогтоожээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн үдэш Өмнөд Солонгосын Пёнчанд болсон өвлийн олимпийн нээлтийн үеэр тэнгэрт олон тооны дрон хөөргөж, сонирхолтой үзүүлбэр үзүүлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан юм.

Нийтдээ 1,200 гаруй дрон үдшийн тэнгэрийг чимэглэж, олимпийн таван цагариг, тамирчны дүрс зэргийг бүтээж байв. Энэхүү үзүүлбэр нь Гиннесийн дээд амжилтын номонд “хамгийн олон нисгэгчгүй нисэх төхөөрөмж тэнгэрт нэг зэрэг хөөрсөн тохиолдол” гэсэн нэрээр бүртгэгджээ.

Үүний өмнө 2016 онд Германд 500 дрон нэгэн зэрэг хөөргөсөн нь дээд амжилтад тооцогдож байв.

Үзүүлбэрийг Intel компанийн дрон гэрлэн шоуны баг гүйцэтгэжээ.

Эх сурвалж: Korea Times