2018/02/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,398.21₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-20°
03:00
S44
-27°
04:00
S32
-26°
05:00
S32
-27°
06:00
S32
-27°
07:00
S32
-27°
08:00
S32
-26°
09:00
S32
-26°
10:00
S32
-23°
11:00
S32
-20°
12:00
S44
-17°
13:00
S44
-16°
14:00
S28
-14°

Маргааш ТЭГШ тоогоор төгссөн дугаартай машиныг замын хөдөлгөөнд оролцуулна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 2 сарын 9
iKon.MN

Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийгдэж байгаа билээ.

Үүний дагуу маргааш буюу Бямба гарагт сүүлчийн орон нь тэгш тоогоор төгссөн /0,2,4,6,8/ улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно.

 

Харин Ням гарагт сондгой тоогоор /1,3,5,7,9/ төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох юм.

Дугаарын хязгаарлалтад хамрагдсан тээврийн хэрэгсэл Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах юм.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зөвхөн ЭНЭ  АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР “Дэнжийн мянга” худалдааны төвийн замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулна.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хязгаарлагдсан дугаартай автомашинтай хязгаарлалтын бүсэд зорчихгүй байх, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн  аль болох нийтийн тээврийн хэрэгслийг сонгож замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас уриаллаа.

 

x