Пёнчаны Өвлийн Олимпийн наадмын нээлт маргааш орой Улаанбаатарын цагаар 07:00 цагт эхлэх юм. Харин уралдаан тэмцээнүүд нь өнөөдрөөс эхэлж байна.
Өнөөдөр хамгийн эхний тэмцээн нь холимог карлингийн төрөл болж өглөөний 8:05 цагт Өмнөд Солонгос-Финландын багуудын хооронд эхэлжээ.
Эрэгтэй, эмэгтэй тамирчид хамт өрсөлддөг энэ төрөлд нийтдээ найман орны баг оролцож байгаа юм. Харин оройн 8:05 цагт цанын харайлтын (sky jumping) тэмцээн эхэлнэ.
Эх сурвалж: Korea Times