Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр сургууль Монголд үйлдвэрлэсэн хүүхдийн автобустай боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хоёр сургуулийн удирдлагад Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа өнөөдөр хүүхдийн автобусны түлхүүр гардуулж өглөө.

“Эколог бус” ХХК-д үйлдвэрлэсэн хоёр автобусыг Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургууль, Налайх дүүргийн 109 дүгээр сургуулиудад олголоо. Тус сургуулиуд автобустай болсноор өдөрт давхардсан тоогоор 170 орчим хүүхэд гэр сургуулийнхаа хооронд аюулгүй, дулаан орчинд зорчих боломжтой болоод байна.

Харин гурав дахь автобусыг Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургуульд олгохоор төлөвлөжээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад тулгамдаж буй асуудал бол тээврийн асуудал. Өнгөрсөн оны нийслэлийн төсөвт хүүхдийн автобусанд 400 сая төгрөг төсөвлөсөн. Өнөөдөр эхний 2 автобус бэлэн болж, хүлээлгэн өгч байна.

Энэ жил мөн 400 саяыг төсөвлөсөн байгаа. энэ мөнгөөр дахин гурван сургуулийг автобустай болгоно. Эхний ээлжинд хамгийн холоос хүүхдүүд нь явдаг сургуулиудад бэлэн болсон автобуснуудыг хүлээлгэн өгч байна” гэв.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас автобус худалдан авах сонгон шалгаруулалтыг зохион байгуулж “Эколог бус” ХХК шалгарчээ. Тус компанийн үйлдвэрлэж буй нийт 398,0 сая төгрөгийн өртөг бүхий 3 автобусны эхний 2 нь бэлэн болсон нь энэ ажээ.

2017-2018 оны хичээлийн жилийн байдлаар долоон дүүргийн төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн  23 нийт  50  сургууль 121  автобусаар давхардсан тоогоор 5,376 суралцагчийг тээвэрлэдэг байна.

2018 онд 3 сургуульд автобус олгохоор нийслэлийн төсөвт 400 сая төгрөг батлагдсан бөгөөд  байгаа бөгөөд цаашид сурагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хотын төвөөс алслагдсан, сурагчид гэр сургуулийн хооронд олон километр алхаж ирдэг ерөнхий боловсролын сургуулийг автобустай болгохоор төлөвлөжээ.

ВИДЕО: