Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

МИАТ-ын агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх үү?

Т.Саран, iKon.mn
2018 оны 2 сарын 6
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан асуулга тавилаа. 

Тэрбээр Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх буудлын барилгын ажлын явц, тус нисэх буудлыг ашиглалтад оруулахад хөрөнгө оруулалт, боловсон хүчний нөөц болон бусад асуудлаар Засгийн газраас баримталж буй бодлогын талаар хандсан байна. 

Асуулгад "Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын шинэ нисэх онгоцын буудал 2018 оны 10 дугаар сараас бүрэн ашиглалтад шилжихээр төлөвлөгдсөн байна. Уг олон улсын нисэх буудлыг барихад зориулан Япон улсын Засгийн газраас 20 гаруй тэрбум иен буюу 247 сая ам. долларын зээл авсан байдаг.

Гэтэл 2016 оны байдлаар тус шинэ нисэх онгоцны буудлын өртөгийг 650 сая ам.доллар болгон нэмэгдүүлжээ. Засгийн газар зээл нэмэгдүүлсэн шалтгаан нөхцлийг судлаж үзсэн үү? 

Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудалд ажиллах боловсон хүчний орон сууцны асуудлыг хэдэн он гэхэд бүрэн шийдвэрлэх, ямар хөрөнгийн эх үүсвэрээр орон сууц, эмнэлэг, сургууль зэргийг барих вэ?

МИАТ-ын агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын хамт олон өнгөрсөн онд гадаадын улсын 50 дахь том оврын агаарын хөлөгт техник засвар үйлчилгээ хийж ашигтай ажилласан байна. Энэ засварын газрыг энэ чиглэлд нь өргөжүүлэх эсэх, эсвэл Хөшигийн хөндий рүү нүүлгэх үү? гэх зэрэг асуултыг тавьжээ. 

Асуулгыг УИХ-ын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасан хугацаанд албан бичгээр ирүүлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хүсье" гэжээ. 

АСУУЛГА