2018/02/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,398.26₮
B14
УЛААНБААТАР
-11°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-21°
19:00
S44
-17°
20:00
S44
-18°
21:00
S44
-21°
22:00
S44
-22°
23:00
S32
-24°
00:00
S32
-25°
01:00
S32
-26°
02:00
S32
-27°
03:00
S32
-28°
04:00
S32
-28°
05:00
S32
-28°
06:00
S32
-29°

Өнөөдөр Илон Маскийн хуучин машин Ангарагийн зүгт аяллаа эхэлнэ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 6
iKon.MN

Өнөөдөр буюу Мягмар гарагт SpaceX компани Falcon Heavy нэртэй пуужинг сансарт хөөргөх юм. Энэ нь тус компанийн хөөргөх хамгийн том, хүнд жинтэй пуужин.

70 метрийн урттай, гурван хөдөлгүүртэй Falcon Heavy нь дэлхийн хамгийн хүчтэй пуужинд мөн тооцогдож байна. Пуужингийн даацыг турших энэ удаагийн хөөргөлтөд ямар нэг туршилтын ачаа ашиглахгүй. Харин SpaceX-ийн гүйцэтгэх захирал Илон Маскийн 2008 оны интоорын өнгөтэй Tesla Roadster спорт автомашиныг ачаа болгож ашиглах юм.

Тэрээр энэ машиндаа сансрын нисгэгчийн өмсгөлтэй хиймэл хүн суулгаж сансарт илгээхээр болж, уг хүндээ “Starman” хэмээх нэр өгсөн байна. Илон Маск энэ тухай “Пуужингийн туршилтын хөөргөлтөд ихэнхдээ ачаа болгож цемент эсвэл ган блокуудыг ашигладаг. Гэхдээ энэ хэтэрхий уйтгартай” гээд арай өвөрмөц ачаа илгээхээр бэлдэж байгаагаа арванхоёрдугаар сард мэдэгдэж байв.

Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын Холбооны Нислэгийн Захиргаа туршилтын пуужинд Маскийн автомашиныг ачаа болгон ашиглах зөвшөөрлийг өгсөн байна. Сансарт илгээх ачаа бүрт ийм зөвшөөрөл авдаг юм.

Хохманы гэгддэг орбитын дагуу Маскийн автомашин дэлхийгээс салж, Ангарагийн тойрог замд хүрэн, тэндээ мөнхийн эргэлтэд орох ажээ. Гэхдээ 2 тонн жинтэй ачааг өмнө нь ямар ч пуужин дэлхийгээс 36,000 км өндөрт орших Хохманы тойрог замд хүргэж байгаагүй тул энэ удаагийн туршилт амжилттай болох магадлал өндөр биш гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хэрвээ амжилттай туршигдвал сансар судлалын түүхэнд хувьсгал хийх юм.

Туршилтын ажиллагааны төсөөллийг хөдөлгөөнт видео болгон харуулсныг энд үзүүллээ.

Эх сурвалж: Tech Insider

 

x